Х.Нямбаатар: Ял наймаалцдаг, хялбаршуулдаг асуудлыг болиулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд УИХ-ын гишүүд
Огноо
Унших
7 минут 32 секунд
Х.Нямбаатар: Ял наймаалцдаг, хялбаршуулдаг асуудлыг болиулна
Нийтлэсэн огноо:

Х.Нямбаатар: Ял наймаалцдаг, хялбаршуулдаг асуудлыг болиулна

Өчигдөрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд ажлыг хэсгээс асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Төрийн өмчийн удирдлагууд, гүйцэтгэх албан тушаалтнууд асуудал үүсгэсэн бол ял нь чанга байх ёстой. Мөн тэднийг томилдог хүмүүсийн асуудал яригдахгүй байна. ТӨБЗГ, гэрээ хийсэн этгээд яригдахгүй байгаа юм. Эрүүгийн хуулийн 22.1 бол албан тушаалаа урвуулан ашиглах асуудал. Энэ нь өндөр албан тушаалтанд хамаагүй асуудал. УИХ-ын гишүүн бичиг цаас гаргахгүй явж болно. Гэтэл бүхэл бүтэн нэгж толгойлж яваа хүн л албан бичиг гаргадаг. Хүсэлт тавьсан албан бичгийн асуудлаар хүн хорих асуудал яригдаж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Ял наймаалцдаг, хялбаршуулдаг асуудлыг болиулна. Хуульд заасан ял өгнө. 22.1-д хариулт өгье. УИХ-ын гишүүд албан бичгээр тодорхой ААН-ийн нэрийг дурдаж, дэмжиж ажиллана уу гэсэн утгатай бичиг бичсэнийхээ төлөө шүүхэд гэм буруутай нь тогтоогдсон асуудал бий. Харин ААН-үүдийг дэмжих тал дээр анхаарч, заагийг нь гаргаж ажиллана.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хөөн хэлэлцэх хугацааг яаж шийдэж байгаа вэ. Төрийн өмчийн компани дээр өөрийн нөлөөний хүнээ тавьж хамаг юмаа хийлгэдэг. Ийм хүнд торгох ял өгөх үү. Тавьсан тавиулсан хоёр хэргээ хүлээдэг, чанга ял өгдөг болгохгүй бол болохгүй. Үүнд хариулт авъя. Торгодог ял ер нь байж болохгүй л дээ. Хөөн хэлэлцэх хугацаа ч ялгаагүй?

Хууль зүйн ухааны доктор Б.Батзориг: Авлигын гэмт хэргийн ял бага байх тусмаа авлига авах эрсдэл өндөр. Хууль сахиулдаг, илрүүлдэг арга замыг нь багасгавал мөн л хүссэн хүсээгүй авлига нэмэгддэг. Ялын бодлого өндөр байж энэ хуулиас айдаг болно гэдэг онол бий.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулан ял завшсан хүн нэг ч байхгүй. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан цагаас эхлээд хөөн хэлэлцэх хугацаа зогсдог зохицуулалттай. УИХ-ын хуулийн төслийг бид оруулж ирсний хувьд гишүүд санал байр байрь, зарчмын зөрүүтэй санал гаргах эрхтэй. Засгийн газрын хуулийн бодлогыг хариуцаж байгаа сайдын хувьд олон нийтийн эсэргүүцэл шаардлагад нийцүүлж, хэргийг хялбаршдаггүй болгох, торгодоггүй болгох асуудлыг оруулж ирлээ. Үүнийхээ хариуцлагыг хүлээнэ.

Хөөн хэлэлцэх хугацааны асуудал байгаа. Байх байхдаа өмнө нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгдэж байсан зохицуулалтаараа байгаа. Торгох ял ч байгаа. Бүх юмыг хахууль авах, өгөх гэмт хэргээр 22 дугаар бүлгийг ойлгож болохгүй. Энэ бүлэгт нийт 12 төрлийн гэмт хэрэг бий. Энэ бүгдэд төр ялгамжтай ял өгөх ёстой. Эрх мэдлээ урвуулахад, авлига авахад, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглахад торгуулийн ял байхгүй. Харин албан тушаалтан дураараа аашлах зэрэг бусад гэмт хэрэгт торгох ял бий.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Авлига албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байх ёсгүй. Үүнд бид наанатай цаанатай хандах ёстой. Улс төрд нөлөө бүхий хүмүүс ийм хэрэгт холбогдох, жирийн албан хаагч холбогдох хоёрт ялгамжтай байх ёстой. Торгох ялыг зөвхөн ялын дээд хэмжээ бага улсуудад хэрэглэнэ. Тэрнээс биш акулуудад үүнийг хэрэглэхгүй. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял оногдуулна гээд гишүүд бухимдаад байна. Энэ нь улс төрд нөлөө бүхий хүмүүст хэрэглэгдэх юм уу, үгүй юм уу. Хариуцлага тоТөоцох, хөрөнгө хуурах асуудалд ямар заалт байна вэ?

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг: Улс төрд нөлөө бүхий этгээдийн асуудал нь үндсэн бүрэлдэхүүнээр зүйлчлэгдэх боломжгүй. Дандаа хүндрүүлэх, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээс зүйлчилнэ. Энэ бүрэлдэхүүнд дандаа хорих ял бий. Өөр сонголт байхгүй. Өөрөөр хэлбэл, улс төрд нөлөө бүхий этгээд авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд хорих ял өгнө. Энэ хорих ялын хугацааг мөн нэмсэн.

УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн: Гэмт хэргийн замаар олсон орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлнэ. Энэ бол одоо байгаа тодорхой заалт. Нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага татаагүй хүний хөрөнгийг хураах шийдвэрийг шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ гэж орж ирж байна. Мөн төр нийтийн ашиг сонирхолд хохиролд учруулсан тохиолдолд прокурор нэхэмжлэл гаргахаар оруулж байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Ял наймаалцдаг, ял завшдаг асуудалд иргэд бухимдалтай ханддаг. Үүнд ямар өөрчлөлт орж байна вэ. Ер нь хөөн хэлэлцэх хугацаа гэж байх хэрэг байна уу. Ялыг чангалсан гэж байна. Яг яаж чангалсан юм бэ?

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг: Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнээс торгох ялыг хассан. Зөвхөн зорчих болон хорих ялтай. Энэ нь 1-5 жил. Үүнд гол төлөв дунд шатны албан тушаалтнууд хамаатай юм. Энэ гэмт хэргийг хүндрүүлэх буюу их хэмжээний хохирол учруулах юм бол дан ганц хорих ялтай. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдвэл 5-12 жилийн хорих ялтай. Зөвхөн хорих ял өгнө.

Хахууль авах гэмт хэргийг хоёр задалсан. Хувийн секторыг одоогийн түвшинд хадгалсан. Харин төр болон нийтийн албан тушаалтанд ялыг чангалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялын бодлогод нийцүүлж, хамгийн чанга ялыг өгнө. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий эсвэл зохион байгуулалттай этгээдүүд хахууль авсан байвал 12-20 жил хорино. Энэ бол Эрүүгийн хуулийн хамгийн чанга ял юм. Үүнийг ял наймаалцах, хорихоос өөр төрлийн ялаар солих боломжгүй.

No description available.

С.Энхболд: Сувилахуйн тусламжийн шинэчлэлийг үргэлжлүүлэн сувилагч мэргэжлийн үнэ цэнийг өсгөнө
С.Энхболд: Сувилахуйн тусламжийн шинэчлэлийг үргэлжлүүлэн сувилагч мэргэжлийн үнэ цэнийг өсгөнө
 
Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ