Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ингэж “хэлнэ!”, ингэж хэлүүлье!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 33 секунд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ингэж “хэлнэ!”, ингэж хэлүүлье!
Нийтлэсэн огноо:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ингэж “хэлнэ!”, ингэж хэлүүлье!

Нөхөр Ухнаагийн Хүрэлсүхийг нийтийн сүлжээгээр доог дохуу хийж байна. Доромжлоод ч байх шиг. Чөмөг нь дундарч байна уу, цөс нь хөөрч байна уу гээд ч байх шиг. 31-ний үдэш энэ хүн юу хэлнэ ээ, хэлэх юм юу ч байхгүй, сонсоё, сонсохгүй, хорин гурав тавин тавд телевизээ хаагаад, хорин гурав тавин есөд нээ ч гэх шиг, ер нь, юу юу ч гэнэв баахан л юм ярьцгаах. Тэр мэдээж үгээ хэлнэ. Гучин нэгэнд ч биш, 29 гэж бас үг хэлэх өдөр ч байгаа харагдах. Ерөнхийлөгч хойшдоо олон үг хэлэх биз. Хэлэх хэлэхдээ, тусгаар Монгол улсын Бүрэн эрхт Ерөнхийлөгчийн хувиар, Ерөнхийлөгч хүн ямар үг хэлэх ёстойв тийм үгийг хэлэх нь дамжиггүй. Бид ч сонсох ёстой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийн “өгүүлнэ”, ингэж хэлэхийг хүснэ.

Нийгмийн шударга ёсыг хэлбэрэлтгүй тогтооё. Бүрэн эрх нэрийн дор эрх мэдэл, мэдээлэлд ойрыг ашиглан улсаасаа баян болж, улны ёс суртахуунтай болсон төрийн түшээдийг халъя. Хууль тогтоох дээд байгууллага үүнийг хазаарла. Гурав, дөрөв, таван удаа УИХ-д сонгогдсон ч тендер, концесс, хөгжлийн банк, нүүрсний гэх хэрэгт удаа дараа холбогдогсдыг төрд ахин бүү гарга. Төрийн эрх барих дээд байгууллага, нөхөр Г.Занданшатар үүнийг хариуц. Нэр нь цөвтсөн, зүс нь танигдсан ч шунал нь бирд болсон төрийн түшээдийг дахин УИХ-д үл дэвшүүлэх зарчмыг хатуу тогтоо.

Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг түвшитгэ. Хулгайчдаа түргэн олж, даруй цээрлүүл. Хулгайчид чинь, нүүрсний цөлмөгч, падан харууд тань Ш. Раднаасэдийн хэлсэнчлэн УИХ, Засгийн газрын танхимд чинь шивээлсэн байна. Салаавч үзүүлж байна. Үүнийг үтэр шийд, прокурор Б.Жаргалсайхан, шүүгч Д.Ганзориг оо. АТГ ажлаа хий, айлын үхэр хулгайлсан хүнээ түр азнаад, улсаа хулгайлан дээрэмдэгсдийг уллаж ол, З.Дашдаваа дарга аа. Энэ ажлаа хий.

Нэгдүгээр сарын 1-нээс эхлэх орлогын татвар хийгээд бусад ард түмний халаас руу “сарвайсан” хууль руугаа эргэн харцгаа, УИХ, Засгийн газар аа. Иргэдээ тонох, эх орноо тонох хууль чинь багадаагүй, та нарын. Иргэд өгөх дон тусаагүй, харин та нар авах донгоо үргэлж тэтгэдэг. Улс татвар дээр тогтдог ч, улсаараа улныхан болгох татварыг бий болгодоггүй. Улсаа улс шиг улс болгож хөгжөөгөөд, улс орнуудын жишигт хүргээд, дараа нь татвараа ав. Та нар чадаагүй байна, эрх баригчид аа. Эрх баригчид та нар бүү давар аа, эх орноо, ард түмнээ хайрла. Бензин шатахуунаа хий, бирд болсон импортлогч компанийн эзэд одоо болсоон. Улс түмнээрээ та нарт төлсөн, бизнесийг чинь дэмжсэн, одоо үйлдвэр барь. Бензин хий. Улс түмний улдсан бензиний гуйланчлал, та бүхний баялгийг халиах ёсгүй. Хүний сэтгэл гарга, үйлдвэржилтийг босго. Валют олдог үйлдвэржилтийг нэн түргэн босгоцгоо. Идэш хийсэн сая сая малынхаа арьсыг боловсруул. Хөгжлийн банкнаас хулгайлагсдынхаа мөнгийг иргэн, жирийн бизнесмэнд олго оо.

Тэд та нарын чадаагүйг чадна, Төрийн бизнесчдээ. Яагаад гэвэл тэд төрөөр бизнес хийдэггүй, төрсөн бие, оюун ухаанаараа бизнес хийхийг ойлгосон хүмүүс. Төсөл амилуул, дэмж, төрийн оролцоогоо багасга аа, бүрэн эрхт гишүүд ээ, бүрэн данхар Төрийн эрх мэдэлтнүүд ээ. Юмны үнэ тэнгэрт хадлаа, үүнийгээ хазаарла. Юм бүхэн байх ёстойдоо оршихгүй байна. Нүцгэлж жагсах иргэд, ордонд бүгж бугшсан та нарын хооронд мөн том ангал үүсчээ. Энэ шархыг эдгээ, аниул. Энэ нь тэр Л.Оюун-Эрдэнийн хэлээд байгаа тогтолцооны өөрчлөлт мөн. Үндсэн хуулиа засаад, сонгуулийн холимог тогтолцоотой бол. Жаран тэрбумаас дөчин их наяд хүртэлх далд эдийн засгаар зомбишсон намын санхүүгээ түмэндээ ил болго оо, шилэн болго. Шударга ёсны, ариун байхын эхлэл чинь энэ, Д.Амарбаясгалаан.

Ингэж хийгээгүйгээс өмнөх бүхэн чинь худал, булхай, ичиж явахын чинь үндэс, намчид аа. Энэ улсын чинь талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна. Тэднийхээ төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бүрэн оруул. Төр улс бол арга билэг, эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн хуулинд захирагдах учиртай. Үүнийг нийт ард түмнээрээ шах, зарчимла. Ардчилсан намыг амь оруул, О.Цогтгэрэл ээ, Ардын намынхаан. Сөрөг хүчнээ дарах гээд, эх орноо дарангуйлж байгаагаа зас, ойгүй бяртай, гэвч нидэртээ ямар ч гавьгүй байгаа Ардын намын дарга нар аа. Ухаантай удирдагчид сайн сөрөгчийг төрүүлдэг. Улс, удирдагчид ингэж урагшилдаг. Ардын нам харин үүний эсрэг байна. Наяад оны дарга нар аа.

Ард түмний сэтгэлийг зас, амьдралын тэгш боломжийг олго, Гүйцэтгэх засаглалынхаан, Оюун-Эрдэнэ ээ. Авлигачин хэн боловч, түмний өмнө шалдалж, ташуурдаж жигшээ. Муу ард түмэн гэж байдаггүй, муу засаглал л гэж байдаг. Энэ бүхэнд би ч гэсэн буруутай, уучлаарай намайг, ард түмээн. Ажлаа хийцгээ та нар, эрх баригчид аа. Энэ улсыг улс шиг болгохын төлөө өдөр шөнөгүй ажилла, улс, түмэн олон тэгүүлэх гэж та нарыг сонгосон. Одоо та нар ажлаа хийсэн шиг хийцгээ, чадахгүй юм бол явсан шиг явцгаа.

Ард түмэн та нараас залхсан байна. Та нарыг жигшсэн байна. Хорин гурван оныг шинэ эхлэлийн, шинэ сонголтын жил болгоё, ард түмээн. Төрд үүрлэсэн бусармагуудыг эгнэгт халъя. Төрийнхөө эрхийг ард түмэн, үнэн, зөв, ухаант, шуналгүй, ёс зүйт хүмүүсээр бүрдүүлье, үүний төлөө ард түмэн минь сонор сэрэмжийг чинадлан сахья. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой монгол хүн гундах ёсгүй.Монгол улс мандан бадраг. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх ингэж “хэлнэ”, ингэж хэлүүлье.

З. БАЯРАА

Амлалт.мн

Х.Алтай: 1072 хувьцааны бүртгэл Хөрөнгийн биржид хийгдээгүй

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа
Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр

“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа

ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан тогтоолын төслийг дэмжлээ

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар  болжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов

ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсжээ

Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно

“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ

Тавантолгойн метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил урагшилсаар байна

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна

УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа

УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа

Аутизмтэй хүүхдүүдэд тохирсон сургалтын орчинг бүрдүүлэх олон нийтийн санал асуулгад дэмжиж оролцоорой

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ