Өнөөдөр /2023.02.08/ Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар:
-2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам,
-Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам,
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг Монголын хөрөнгийн бирж ХК-иар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-Арьс, ширний талаар авах нэг удаагийн арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 50 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.