​​​​​​​Үнэгүйдүүлээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 22 секунд
​​​​​​​Үнэгүйдүүлээд байна
Нийтлэсэн огноо:

​​​​​​​Үнэгүйдүүлээд байна

Жишимгүй мэлзэх урлаг гэж байдаг бол үүнийг төгссөн эзэмшсэн хүн Ардын намын бүлгийг толгойлон удирдаж байна. Саяхан Зөвлөлдөх зөвлөл гэж их ярив даа. Мөнхүү Зөвлөлд эхлээд нэг ч эмэгтэй хүн оруулаагүй. Нийгмээр хэл ам, нэхэл хийж байж хоёр нэг хүн оруулах шиг болсон. Яагаад ингэж байгаа юм бэ, нийгмийнхээ тавин нэгэн хувь болсон эм хүйсийнхээ төлөөллийг юуны учир оруулаагүй юм бэ гэж асуухад, мань Д. Тогтохсүрэн журам нь тийм юмаа, дүн нь л ингээд гарчихлаа гээд, хээвнэг, жишимгүй мэлзэж зогссон.

Эрх баригч намын үнэмлэхүй олонхийн бүлгийг толгойлогч хүн иймэрхүү л жендерийн мэдрэмжтэй, нийгмийн баримжаатай байгаа юм. За тэгтэл, бас яасан бэ гэхээр, нүүрсний хулгай яригдаад, Ерөнхий сайд шүгэлдээд эхлэв ээ дээ.

Тэгсэн, Д.Тогтохсүрэн манай бүлэгт нүүрсний хулгайч байхгүй ээ гээд тод тодорхой жишимгүй мэлзэж зогссон.Үнэн бүлгийн даргыг маргааш нь л гүйцсэн.

Д.Тогтохсүрэн одоо мөнөөх хулгай байхгүй гэж хэлсэн амаараа, хулгайчдаа хэзээ чөлөөлөх, чөлөөлөхгүйг уруул давуулан хэлж сууна.

Мөн тэгээд, яасан бэ гэсэн, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойрогтоо очиж золголт хийсэн, дугтуйтай мөнгө бариад золгосон бололтой юм. Тэгээд нийгэм ингэж болохгүй шүү дээ гээд шуугитал аанай л мэлзээ маань мэндчилсэн юм аа гээд л жишимгүй мэлзээгээ хийж байгаа юм.

Бас тэгтэл, нийгэм сануулж байна, Австралид мань Тогтохоо очоод казинодсон зураг байдгийг сануулах. Тэр үед Тоогоогоос казинодоо юу гэж асуухад, жишимгүй мэлзээн сонгодог авьяасаараа ажиглаж байсан юм аа гэж жишимгүй сайхан мэлзэн хариулт өгсөн байдаг. За нэг иймэрхүү даргаар Ардын нам маань бүлгээ удирдуулж байгаа.

Нэгэнтээ Ардчилсан намын генсек И.Мөнхжаргал хэвлэлд ярьж. Өмнөх нэг сонгуулийн үед. Тогтохоо дарга шашин суртал бүхий шошгот бэлэг сэлт тараан, үдэшлэг цуглаан хийгээд байна аа, үүнийг хэлэхгүй бол болохгүй, Сонгуулийн хууль зөрчөөд байна гэж улс төрчийн хувиар ч, иргэний хувиар ч олон нийтэд ярьжээ.

Д.Тогтохсүрэн дарга ямархуу мэлзээ хийсэн юм байгаа юм, нэг мэх мэлзээ хийсэн биз ээ. Тогтохоо даргын лоосуу их ээ. Л.Мөнхбаясгалан ойрмог жилүүдэд, Өвөрхангайн нүүрсний мафизм гээд нэвтрүүлэг хийж байлаа. Картелийн түвшингийн шахуу сүлжээ байна гээд ярьж байлаа. Баянтээгийн уурхайг “тэслэгчид” гээд л. Тогтох дарга тов тодорхой тэр дотор “цохиж” л явсан. Одоо тэр “картелийн” хүмүүс бүгд УИХ, төр засгийн төгс албан тушаалуудыг эзэгнэн суужээ. Бүлгийн дарга, гишүүн, сайд гээд л.

Манай улсад нэг иймэрхүү л дүр төрх ноёлсоор. Д.Тогтохсүрэн дарга одоо энэ их нүүрс, нүүрсний хулгай, хулгайчийг ярьж байгаа үед, сэдвээ дамнуулаад, Баянтээгийн уурхайд Д.Тогтохсүрэн миний бие ямар ч холбоо сүлбээ, эрх ашиг үгүй ээ, уурын зуухын түвшингийн эрх ашиг надад үгүй гээд тов тодорхой мэлзэлгүйгээр хариулчих хэрэгтэй л байгаа юм. Хэт нь аюулгүй.

И.Мөнхжаргал ч энэ талаар бодьтой судлаад асуух хэрэгтэй. Саяхан бас МҮОНРТ гурил бартердсан бололтой юм. Мөнөөх гурил Өвөрхангайн замаар тээгдсэн бололтой гэж хүмүүс ярих юм. Д.Тогтохсүрэнгийн замаар явчихав уу даа гээд нэг хэсэг нь хардах. Тоогоо дарга хариулах биз. Тиймгүй ээ гээд. Тэгтэл гурил хамгийн их мөр улбаатай байдаг л гэлцэх. Мэдэхгүй юм даа.

МҮОНРТ гэснээс энэ байгууллагын удирдлагыг Д.Тогтохсүрэн даргын хүн гэх бөгөөд энэ даргаараа түрий бариад төрийн дээд удирдлагуудыг бүгдийг нь базсан шахуу хүн байдаг гэлцээд л ордон хавийн гал тогоо, тамхины цэгээр цуурч байна л гэлцэх. Хэн мэдлээ.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар чухал нэгэн хуулийг батлуулна гэсэн. Тэр бол төрийн дээд байгууллагад ажилтай гэр бүлээс, ах дүү нар дотроос нэг л хүн төрийн дээд алба ажил хашнаа гэсэн агуулгатай. Үүнийг ард түмэн маш их дэмжиж байгаа.

Маш зөв, Ардын намаар дүүрэн аав хүү сайдууд, эхнэр нөхөр, хүргэн хүүхэн дарга нар хаа сайгүй шивээлсэн. Ургийн мод гээд манай хангайд ургахааргүй өтгөн ургийн модны зангилаатай, сүлжээтэй зураг хөрөг нийгмээр нэг гараад, шуугидаг. Дандаа Ардын намын эрх мэдэлтнүүд байдаг. О, А дарга нар маш зөв юм хийх гэж байгаа. Наяад оны дарга нар. Жараад оны Тогтохоо дарга ч бас уран нүүж байх шиг байна, энэ хуулийг тосгуулаад.

Саяхан хүргэн гэгдэх Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулыг хэрэг дээрээ мань Д.Тогтохсүрэн даргыг чөлөөлүүллээ гэж ярих хэсэг байна. Намын дарга нарынхаа хуулийг “ирж явааг” мэдээд ингэчихэж байгаа юм гэх хүмүүс олон байна, нам хавийн.

Ингээд харахаар Д.Тогтохсүрэн дарга мэлзэгч биш, асуудлын гогцоог угтаж шийддэг ч юм шиг. Ингэж ширхэглэг хандвал эрх баригчдын хүсээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хууль, намуудын хуульд Д.Тогтохсүрэн дарга уран бодлого бодсон байж тун мэдэх.

Төрийн нарийн хүргэнээ хэл амнаас, хууль төрөхөөс түрүүлээд чөлөөлүүлнэ гэдэг чинь “хүүхэнээ” бодсон хэрэг биз дээ. Ингээд харахаар жендерийн эрх ашгийг бас алсуураа тооцдог байдал ажиглагдах.

Товчхон хэлэхэд, Д.Тогтохсүрэн даргад хийх ажил маш их байна. Мэлзэлгүй л, үнэн хийх хэрэгтэй. Бүлгийн дарга нарын идеалиуд Ардын намд зөндөө. Н.Энхбаяр, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин гээд л. Зангарагтай байлаа шүү дээ.

Тэднээс зангарга сур, Д.Тогтохсүрээн. Мэлзээг биш шүү, мэлзээг одоо энэ цагаас зүгээр орхичих. Дэмий. Үнэгүйдүүлээд байна.

З.БАЯРАА

Амлалт.мн

Ч.Хүрэлбаатар: Инфляцын түвшин нэг оронтой тоо руу орно

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ