Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
• Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
• Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
• “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай,
• “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг 29 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.