Хэн нь хэн бэ: Б.Батцэцэг, Т.Алтангэрэл, С.Мөнгөнчимэг шиг эмэгтэйчүүдийг хууль тогтоох дээд байгууллагад сонгоё!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 42 секунд
Хэн нь хэн бэ: Б.Батцэцэг, Т.Алтангэрэл, С.Мөнгөнчимэг шиг эмэгтэйчүүдийг хууль тогтоох дээд байгууллагад сонгоё!
Нийтлэсэн огноо:

Хэн нь хэн бэ: Б.Батцэцэг, Т.Алтангэрэл, С.Мөнгөнчимэг шиг эмэгтэйчүүдийг хууль тогтоох дээд байгууллагад сонгоё!

Энэ он бол монголчууд нэн хариуцлагатай сонголт хийх жил. Бид улс орноо үнэхээр авч явах хүмүүсээ нэн шинэчилж, нэн онож сонгох ёстой, зургаахан сарын дараа.

Эрчүүд давамгайлсан Монголын улс төрд хулгай, худал үнэхээр нүүрлэснийг бид бүх талаар харж мэдэрлээ. Дөчин их наядын нүүрсний хулгайн авторууд эрчүүд. Ерөөсөө Монголын улс төрд байгаа гажиг бүхэн эрчүүдээс болж байгаа. Өөрсдөө ч үүнийгээ мэдэж байгаа.

Г.Занданшатарын парламентаас эрчүүд л илүү их асуудалд орооцолдож, эдүгээ нийт гишүүний бараг арван хувьд хүрэх эрэгтэй гишүүд нэгэнт УИХ-ын суудлаасаа цаг нь болоогүй байхад, гэмт хэрэг, зохисгүй зөрчлийн улмаас бууж одлоо.

Энэ парламентын нэг чухал ололт бол хүйсийн харьцааг тэгш тийш болгоход боломжийн өөрчлөлт хийж эхэлснээрээ овоо юм. Дэвшил болсон юм. Ирэх сонгуульд монголчууд зөв хүмүүс, тэр тусмаа зөв эмэгтэйчүүдийг УИХ-д илүү олон сонгож, төр улсаа цэвэршүүлэх, тунгалаг болоход бултаараа анхаарах нь үндэстний тэргүүн эрх ашиг байна. Энэ тэргүүн эрх ашгийн сонголтод “Амлалт.мн” сайт ард түмэнтэйгээ цуг байж, нийтлэл контентоороо сайн засаглалд залалцахад идэвхтэй ажиллана.

Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг ажиллаад хэдэн жил болж байна. Хий зай багатай, харьцангуй чамбай эмэгтэй. Монгол улсын гадаад харилцаа ойрын жилүүдэд тун дорвитой байгааг олон талаар харж болно. Ромын пап айлчиллаа. Франц, Польшийн Ерөнхийлөгчид ирлээ, Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад айлчлалууд нэр хүндтэй, зохист үр дүн дагууллаа.

Энэ бүгдийн тэргүүнд Б.Батцэцэг сайдын үйл хэрэг оройлсонд эргэлзээ үгүй юм. С.Лавров, Ван И хэмээх хоёр хөршийн аварга сайдуудтай эн зэрэгцүү, дөмөг тод ажиллаж, гадаад харилцаа хэмээх амаргүй бодлогын орон зайд Б.Батцэцэг муугүй ажиллаж байгааг зөвшөөрөх хэрэгтэй. Харьцангуй нэр цэвэр, алдаа мадаг багатай ажиллаж ирлээ.

Хуульч Тайванхүүгийн Алтангэрэл гэж эмэгтэй бий. Хууль зүйн яаманд газрын даргаар ажиллаж байсан. Мэдлэг боловсрол жигдэрсэн, хөгжсөн нийгмийн зураглалыг бүрмөсөн ойлгосон эмэгтэй дээ. Арбитрын шүүхэд “Алтан дорнод Монгол” гэдэг компани улсыг сөхрүүлэх гэж байхад, Т.Алтангэрэл аваад гарч байв. Ялж байв. Улс орныг ихээхэн түйтгэрт шийдвэрээс хамгаалж чадаж байв. Даруухнаар, хууль зүйн ажлаа хийгээд явдаг. Хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд чухам ийм л эмэгтэй, ийм ёс суртахуун, боловсрол магад гарсан эмэгтэй байж баймаар байгаа юм.

Ийм цэвэр, өндөр боловсролтой, хөгжлийн түүчээ залах ухамсарт сэхээтнүүдийг ирэх сонгуулиар шийдвэр гаргах хууль тогтоогчид залаасай.

Сангийн дэд сайдаар Санжаагийн Мөнгөнчимэг хэмээх бүсгүй дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Хөдөлмөрийн яамны дэд сайдаар мөн дөрвөн жил ажилласан. Няхуур, даасан ажилдаа дөмөг тэнцсэн, попрол, дүр исгэгчдээс ангид цөөхөн хүүхнүүдийн нэг, энэ төрд байгаа. Улс орон бол хүний нөөц, санхүү хоёроосоо босдог.

Хөдөлмөр нийгмийн хамгааллаа, санхүүтэй нь холбож нийгмээ бүрэн ухамсарласан, нэр цэвэр, үйлс зохист ийм хүн хууль тогтоох түвшинд ажиллах нь зохино. Саяхан Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа гэж хоёр эмэгтэйг томилсон.

Энэ хоёр бол хууль тогтоох байгууллагад бүрнээ шилэгдэн бэлтгэгдсэн байв. Тэднийг Цэцэд илгээсэн нь оносон. Иймэрхүү бүсгүйчүүдээр УИХ-аа сэлбэмээр байна. Тордмоор байна.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд голлоод, тэнцвэржээд ирэхээр авлига, хулгай худал нь буурч, нийгмийн эрүүл мэнд, идэвх сэргэдэг зүй тогтолтой юм билээ шүү, Монголчууд аа! Тиймээс Б.Батцэцэг, Т.Алтангэрэл, С.Мөнгөнчимэг шиг эмэгтэйчүүдийг хууль тогтоох дээд байгууллагад сонгоё!

З.БАЯР

Гишүүний шинж төлөв: Чимэдийн Хүрэлбаатар

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ