Ховдоос сонгогдсон Бөхчулууны Пүрэвдорж хоржоонтой юм ярьж байна. Мань хүнд бандгар бандгар сэтгүүл хэвлэх гурван зуун сая төгрөг байхгүй гэнэ.
Тэрбээр өнгөрөгч жилд зуун найман уулзалт хийж, тойрогтоо. Ингэхдээ дуучинд өгөх мөнгө үгүй тул, аргаа бараад өөрөө дуулаад явсан гэнэ.
Бусад нь, нөгөөдүүл нь мөнгө төлөөд дуучин дуулуулаад, бандгар бандгар сэтгүүл хэвлүүлээд яваад байгааг хэлж байна. Б.Пүрэвдоржийн зөв л дөө. Тэгэх л ёстой.
Хамгийн олон хууль санаачилсан, хамгийн олон хөрөнгө оруулалтыг тойрогтоо тавиулж чадсанаа мөн тэрбээр өчиж байна. Тэгээд тойргоороо тойрч өөрөө тайлангаа биетээр тавьсан, улмаар интернэтээр илгээсэн гэж өгүүлж байна. Их хурлын гишүүд ном шиг, ном шиг сэтгүүл хэвлүүлэн, тайлангаа тавьж байна. Өнөөхийг нь шууд хогийн саванд хийгээд байгаа зургууд цахимаар нэг яваад байх. Төрт ёс ингэж үнэгүйдэх ёсгүй юм.
Төрт ёсыг Бөхчулууны Пүрэвдорж шиг биеэрээ үзүүлэн, үлгэрлэн явах л онох юм. Б.Пүрэвдорж, үнэнээр улс төрөө хийх, бас попрохыг хослуулан, өнөө цагийн үнэхээр УИХ-д байх ёстой гишүүн гэж өөрийгөө цоллуулахад нэгэнт болзол хангасан. Ер нь гишүүд, гишүүн болох хүмүүс Б.Пүрэвдорж шиг байхад буруудахгүй. Хулгай хийсэн гэж дуулдахгүй юм.
Б.ДОРНО
АMLALT.MN