Л.Соронзонболд: Иргэдэд мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 31 секунд
Л.Соронзонболд: Иргэдэд мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна
Нийтлэсэн огноо:

Л.Соронзонболд: Иргэдэд мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна

Улсын Их Хурлын даргын захирамжаар Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд ахалж ажиллаж буй. Түүнээс ажлын хэсгийн явц болон зарим зүйлийг асууж, тодрууллаа.

Ажлын хэсгээс виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлах хүрээнд хэрхэн ажиллаж байна вэ ?

-Манай улсад виртуал хөрөнгө нь шинэ ойлголт. Одоогоор зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн харилцааг тусгасан эрх зүйн зохицуулалт байна. Харин виртуал хөрөнгийн төрөл, эрсдэл, шаардлага, түүнийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн зөв оруулах, ашиглах талаар нарийвчилсан хуулийн зохицуулалт алга. Иймд ажлын хэсгээс виртуал хөрөнгийн төрлүүдийг ангилж, эрсдэлийг тодорхойлох, тодорхой шалгууруудыг хуулийн төсөлд тусгах, криптовалютын бизнесийн харилцаа, түүнд оролцох иргэдэд бодит дэмжлэг, боломжит эрх зүйн орчны зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллаж байна. Одоогоор мэргэжлийн хуулийн фирмүүдийн туслалцаатайгаар хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гээд ажиллаж байна. Улсын Их Хурлын ирэх намрын ээлжит чуулганы хуралдаанаар хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байна. Бидний эцсийн зорилго энэ анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулснаар дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдтай зэрэгцэж алхахад чиглэсэн.

-Монгол Улсад виртуал хөрөнгийн хэрэглээ хэр байна вэ?

-Одоогоор манай улсын нийт хүн амын 20 орчим хувь нь виртуал хөрөнгийн харилцаанд ямар нэгэн байдлаар оролцсон байна. Албан ёсны бүртгэлтэй виртуал хөрөнгийн 12 бирж идэвхтэй ажиллаж байгаа ч, ихэнх харилцагчид нь гадаад зах зээл рүү чиглэсэн байгаа юм. Иймд виртуал хөрөнгийн дотоодын зах зээлийг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах цаг үеийн зайлшгүй шаардлага тулгараад байна.

-Виртуал хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцогчдын эрхийг хэрхэн хамгаалах вэ?

-Өмнө нь албан ёсны бүртгэлгүй, хяналтгүй платформуудаар дамжуулан олон иргэн хохирсон тохиолдлууд бий. Тиймээс иргэдэд эрсдэлийг нь тодорхой болгох улмаар найдвартай, мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна. Өөрөөр хэлбэл, цаг үетэй нийцүүлэх, зах зээлийн хөгжлийн хурдаас гадна иргэнийхээ эрхийг хамгаалах нь нэн тэргүүний чухалчлах асуудал байгаа юм.

-Виртуал хөрөнгийн олон улсын зах зээлд манайх ямархуу түвшинд байгаа бол...?

-Саудын Арабын Хаант Улс криптовалютын төв болох зорилт дэвшүүлж, энэ хүрээнд дэлхийн крипто, виртуал хөрөнгийн хөрөнгө оруулагчдыг урьж, бүх төрлийн татвараас чөлөөлөх, ажиллах боломжийг нээх эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Мөн Сингапур, Хонгконгт виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтаа сайн хийсэн байх жишээтэй. Тухайлбал, санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдаас гадна виртуал хөрөнгийн хөрөнгө оруулагчдыг өөрсдийн зах зээл рүү татаж оруулах ажлуудыг зохион байгуулж байна.

Харин бидний хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд токенжуулалтын аргаар хөрөнгө татах, үл хөдлөх хөрөнгө зэрэг бодит хөрөнгийг виртуал хөрөнгөөр илэрхийлж, арилжаанд оруулах, хөрөнгө оруулагчаа богино хугацаанд олох боломжууд байна.

-Ажлын хэсгээс боловсруулж буй хуулийн төсөл нь Улсын Их Хурлын “Хүн төвтэй стратеги” болон “Гурван төгөлдөршил” зорилттой нийцэж байгаа юу?

-Виртуал хөрөнгийн зах зээлд хүн бүр оролцох эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, их хэмжээний хөрөнгөтэй биш ч тухайн хүн өөрийн нөөц боломждоо тулгуурлан хөрөнгө оруулж, эдийн засгийн харилцаанд оролцох боломжтой. Хүний эрхийг хангасан, оролцоонд суурилсан эл байдал нь Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ гэсэн стратеги зорилготой нийцнэ. Мөн Улсын Их Хурлаас тавьж буй үйлдвэржилтийн шинэ бодлого, инноваци, дижитал эдийн засгийн зорилтуудтай шууд уялдана.

Ажлын хэсгийн үйл ажиллагаандаа Улсын Их Хурлын Тамгын Газраас хэрэгжүүлж буй төслийн удирдлагын аргачлалыг нэвтрүүлсэн гэсэн. Ажлын явц, үр дүнд хэр нөлөөлсөн бэ?

-Манай ажлын хэсэг төслийн удирдлагын аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хуулийн төсөл боловсруулах шаталсан төлөвлөгөөт ажлуудын 45 хувийг гүйцэтгээд байна. Оролцогч талуудын мухардсан асуудлуудад шийдэл хайх, явц хянах, мэргэжлийн туслалцаа авах, мэдээлэл солилцох зэргээр илүү уялдаа холбоотой, үр дүнтэй ажиллах болсон.

АТГ:Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байна

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ
APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг “ухаалаг“ болгожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 211 дүгээр цэцэрлэгийн 280 ортой шинэ барилга ашиглалтад орлоо

8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр

“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа

ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан тогтоолын төслийг дэмжлээ

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар  болжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов

ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсжээ

Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ