Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн баримт бичиг болох учиртай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
24 минут 8 секунд
Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн баримт бичиг болох учиртай
Нийтлэсэн огноо:

Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн баримт бичиг болох учиртай

Монгол Улс Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг 2003 онд баталж, өдгөө 22 дахь жилтэйгээ золгоод байна. "Хүн төвт" стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд Улсын Их Хурлаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндэсний механизмыг үр дүнтэй ажиллах эрх зүйн нөхцлийг бүрдүүлэх, үндэсний хөтөлбөрийг шинэчлэх хэрэгцээ, шаардлагыг судлах, боловсруулах, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр ажлын хэсгүүд байгуулан ажиллаж эхэлсэн. Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийн талаарх талуудын байр суурийг уншигч танаа хүргэе.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал: - Ирэх 10 жилд Засгийн газрын луужин болохуйц хөтөлбөр бол Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр байх юм. Улс төрийн нам, эвслүүд, засаг төрд ямар удирдагч байхаас үл хамаараад энэ хөтөлбөр хэрэгжих учиртай гэж бид харж байгаа. Тийм ч учраас хөтөлбөрийн төсөлд багагүй цаг хугацааг зарцуулж байна. Агуулгын хувьд бичээд гаргах нэг өөр. Хамгийн гол иргэд, олон нийтийн оролцоо чухал. Цаашид урт удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжихүйц байлгахын тулд оролцооны олон аргыг ашиглаж, олон нийтийг хамруулахыг зорьсон. Судалгааны дүнд хүний эрхийн боловсрол, зөрчлийн асуудал хөндөгддөг. Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлэх явцад хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх ажил хэрэгжээсэй гэж хүсэж байна. Оролцогч иргэд, судлаач олон талууд олон ургальч үзлээр, идэвхтэй оролцоосой. Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулинд зааснаар хөгжлийн бодлогын баримт бичгийг дунд хугацаанд буюу 10 жилээр төлөвлөж, хэрэгжүүлэх ёстой байдаг. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр хөгжлийн баримт бичгийн хувьд анхдагч манлайлагч нь болж, сайн жишиг бий болгоосой гэсэн үүднээс сайтар төлөвлөж ажиллаж байна. Саяхан олон улсын парламентын холбооны гишүүн улсуудын төлөөлөл уулзах үеэр манай улсын парламент олон улсаас хоцроогүй, зарим талаараа илүү түүчээлж, манлайлж явааг харсан. Цөөнгүй улс орны парламент манай “Хүн төвт” эрх зүйн орчин бүрдүүлэх стратеги, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа зэрэг туршлагыг сонирхож, УИХ-ын дарга, гишүүдтэй уулзсан. Олон орны парламентын дарга, гишүүд Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө зөв чигт явж байгааг гэсэн дүгнэлт, үнэлгээ өгч цохон тэмдэглэж байсныг энд хэлэх хэрэгтэй. Хэрвээ манай парламент, парламентад суудалтай таван нам, эвслээс бүрдсэн эрхэм гишүүд Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийг дуу нэгтэй баталж чадвал ирэх 10 жилд хүний хөгжлийн зорилтот хөтөлбөрөө улс төрөөс хамааралгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд: - Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрт өнөөдөр Монгол хүнд тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар, оновчтой харж, тодорхойлох шаардлагатай. Хүний эрх өргөн цар хүрээтэй, бодлого төлөвлөлтөд тусгагдсан байдаг. Гэхдээ үндэсний хөтөлбөрт ойрын ирээдүйд хамгийн тэргүүнд, нэн шаардлагатай, тэргүүлэх чиглэлүүдээ түлхүү тусгана. Тунхаг биш хэрэгжүүлэхүйц бодит ажил хэрэг болгох баримт бичиг болгохоор талууд хамтран ажиллаж байгаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийн анхны хувилбарыг боловсруулаад 9 аймаг, таван бүсэд хэлэлцүүлж, 2000 орчим хүний саналыг авч, сайжруулсан. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт уг үндэсний хөтөлбөрийг батална гэж оруулсан учраас ХЭҮК тус хувилбарыг хүргүүлсэн. Засгийн газар танилцаад үүнийг батлах нь зүйтэй гээд өргөн барих асуудлыг зөвлөсүгэй гэсэн албан тоот ирүүлсэн байгаа. Одоо энэ төслийн хувилбар Эдийн засаг, хөгжлийн яам, ХЭҮК-д ирсэн, сайжруулах түвшинд яваа. Нийт 7 бүлэг, 33 зорилготой, 170 гаруй арга хэмжээг төлөвлөж, судалгаатай багцалж оруулсан. Олон нийтээр хэлэлцүүлээд илүү чамбайрах байх.

Хуульч, судлаач Г.Агар-Эрдэнэ: - Монгол Улс 2003 онд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрөө батлаад тодорхой хугацаа өнгөрчээ. Цаг үеийн шаардлага, сүүлийн үед батлагдсан хууль зүйн шинэчлэлтэй холбоотойгоор Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчилж батлах ёстой гэсэн дүгнэлтэд төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагын түвшинд хүрч байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлтөөр хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх зарчмыг баталгаажуулсан. Иймээс саяхан Засгийн газар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, үүнд “Хүний эрх, эрх чөлөөг хангах зорилтот хөтөлбөр” нь дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байхаар тусгасан ба Улсын Их Хурлаас уг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Төсөл хууль болж батлагдвал Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр маань 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогын дунд хугацааны баримт бичиг болох учиртай юм. Гэхдээ хөтөлбөр ямар агуулга, хэлбэр, форматтай байх нь бас чухал. НҮБ-ын санаачилгаар дэлхийн улс орнууд хүний эрхийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталдаг болсноос хойш даруй 30 гаруй жилийн хугацаа өнгөрөөд байна. Өнгөрсөн хугацаанд дэлхийн 80 орчим улс оронд батлагдаж ирсэн 150 гаруй хүний эрхийг хангах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг харвал тодорхой хугацаанд хэрэгжих, хөрөнгө санхүүжилт, хүрэх түвшин, хариуцах байгууллага, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт зэргийг тусгасан цогц хэмжээний баримт бичиг болох нь харагддаг. Тодруулбал энэхүү хүний эрхийн бодлого, үйл ажиллагааг хослуулсан баримт бичиг нь тухайн улсын хүний эрхийг хангах үндэсний тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг гэж тооцогдог. Хөтөлбөрт тусгагдсан бүх үйл ажиллагаа практикт хэрэгжих боломжтой байх, хүрэх түвшин тодорхой байх, тухайн үйл ажиллагаанд зориулах санхүүжилт, хариуцан хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагыг нэг мөр тусгах шаардлагыг НҮБ-ын зүгээс тавьж, улс орнуудад зөвлөсөөр иржээ. Иймд одоогийн хөтөлбөрийн төслийг орчин үеийн нийгмийн эрэлт хэрэгцээ, хөгжин хувьсаж буй хүний эрхийн үзэл хандлага, НҮБ-ын холбогдох зөвлөмж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэх шаардлага байна. Үүнтэй холбоотойгоор олон улс дахь сүүлийн үеийн туршлагын талаар товч мэдээлэл өгөв. Энэ хоёр өдрийн турш оролцогч талууд эдгээр асуудлыг нарийвчлан хэлэлцэж, ерөнхий дүр зураг гаргах боломж бүрдсэн гэж харж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах референт Ч.Ариунаа: - Өмнөх үндэсний хөтөлбөрийн туршлагаас харж, алдааг дахин давтахгүй байх, хариуцах, хянах эзэн биетэй байлгах асуудлыг хөндлөө. Хүний эрхийн үндэсний байгууллага бол өвөрмөц байгууллага. Иргэний нийгмийн олон төлөөлөлтэй хамтран ажилладаг төрийн байгууллага гэдэг утгаар ХЭҮК-ын эрх хэмжээг нэмэгдүүлэх тухай ч хэлэлцлээ. Парисын зарчимд нийцсэн, хараат бус, бие даасан статустай, шалгуур үзүүлэлтийг манай хүний эрхийн үндэсний байгууллагын санхүү, хүний нөөцийн чадавхтай харьцуулж үзэхэд л ямар хэрэгцээ, шаардлага байгаа нь харагдана.


“Бизнес ба Хүний эрх” төслийн зөвлөх, инженер О.Туяа: - Хариуцлагатай бизнес гэдэг ойлголт одоо нийгмийн хариуцлагын хүрээгээр хязгаарлагдахаа больсон. Ажиллагсдынхаа хөдөлмөрийн мөлжлөггүй, эрхийн зөрчилгүй, шударга хамтын ажиллагаатай гэх мэт олон асуудал хамаардаг болсонтой адил Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрт бизнес эрхлэлтийг тусгуулах саналтай байгаа. Аль болох олон хүн хүний эрхийн мэдлэг, ойлголт авч, идэвхтэй оролцоосой. Хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг шийдвэрлэх, төрийн өмчит компаниудын манлайлал үзүүлэхэд анхаарал хандуулвал сайн байна. Хүний эрхэд суурилсан хандлага бий болгох зан үйлийн сургалтууд явуулаасай.

Монголын Хуульчдын холбооны Судалгааны төвийн эрхлэгч, судлаач Г.Оюунболд: - Өнгөрсөн жилүүдэд гарсан хүний эрхийн зөрчлүүдэд хариу арга хэмжээ аваагүй тохиолдлын тоо улам нэмэгдээд, нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна. Нийтдээ 700 орчим хуулиас 240 нь байнгын эргэлтэд буюу тогтмол ашиглагддаг хуулиуд. Тэдгээрт хүний эрхийг хангахтай холбоотой заалтуудын хэрэгжилт туйлын хангалтгүй. Энэ бүхэн нийтийн албаны үйл ажиллагаанаас хамааралтайг судалгааны дүн харуулдаг. Нэн ялангуяа хүний халдашгүй, дархан байх эрх хөндөгддөг. Үүнд миний тусгуулах гол санал гэвэл Засгийн газар, УИХ гэхээсээ илүүтэй цагдаагийн байгууллага мөрдөгчийнхөө ажлыг дүгнэдэг арга барилаа өөрчлөх ёстой. Нэг мөрдөгч сард дөрвөн хэрэг шийднэ гэдэг тоотой. Тэр хүмүүст хэрэг шийдэх чухал болохоос, тухайн хохирогч цаашид юуг туулж, эрх зөрчигдсөн үү, сэтгэл зүйн хүнд байдалд орох эсэх ямар ч хамааралгүй. Тоохгүй гэсэн үг. Тиймээс зөрчил даамжирдаг, үйл явц руу ордог учраас цоо шинэ өнцгөөс ажлыг дүгнэдэг. Хэчнээн хохирогчид тусалсан, хамгаалах байранд хүргэж өгсөн зэргээр үнэлдэг болгож өөрчлөх зэрэг маш тодорхой заалтуудыг үндэсний хөтөлбөрт тусгамаар байна.

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын менежер, эрхзүйч Ц.Саранмандах: - Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийг боловсруулах зураглал гаргах хоёр өдрийн уулзалтад оролцлоо. Хүний эрхийг хэт ерөнхий ойлгож, томъёолдгоо больцгооё гэсэн дүгнэлтэд хүрцгээсэн. Одоо байгаа дата мэдээлэл, баримт, статистик тоо хэтэрхий ерөнхий байгаа. Судалгаа, дүн шинжилгээ, зөвлөмжүүд бий хэдий ч илүү нарийвчлах шаардлагатай гэж үзсэн. Жишээлбэл, манай байгууллага говийн бүс дэх малчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Гэтэл малчдад хандсан төсөл, хөтөлбөрүүд ихэвчлэн нийтлэг малчин гэсэн ойлголтоор хардаг нь өрөөсгөл юм. Үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний онцлог байдал, өв соёлоо харгалздаг байгаасай.

Хууль зүй, дотоод хэргийн яамны шинжээч О.Мандах: - Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа олон нийтийн оролцоонд тулгуурласан, нээлттэй, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, шинжээч, экспертүүдийг түлхүү оролцуулсан, зөвхөн төрөөс өөрийн бодлого, төлөвлөлтөөр гаргачихаагүй нь давуу тал. Бодит асуудлаа хэлэлцсэн, хэрэгжих амин сүнстэй хөтөлбөр гарах нь гэж харж байна. Ялангуяа УИХ-аас стратеги төлөвлөгөөндөө “Хүн төвт” эрх зүйн орчин бүрдүүлнэ гэдгээ зарлачихсан. Энэ хүрээнд олон Ажлын хэсэг байгуулжээ. Олон талыг оролцуулж, санал авч байгаа учраас хөтөлбөр амьдралд ойр, хэрэгжихгүй гэх болгоомж үүсэхгүй биз.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн зөвлөх Д.Солонго: - Төрийн аливаа бодлого, шийдвэрт эрх, ашиг нь хөндөгддөггүй оролцогч тал бараг байдаггүй. Тэр утгаараа хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангах нь их чухал юм. Оролцооны арга зүйг энэхүү уулзалтаар боловсруулж, сайн жишиг тогтоохыг зорилоо. Төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, олон нийтийн төлөөлөл иргэдийн эрх, эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын Ажлын хэсгээс идэвх, санаачлага гаргаад, ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн нь өөрөө манлайлаад, чиглүүлээд, бүх цаг хугацаанд хамт байж, ач холбогдол өгөн сонсож, дүгнэж, мэдээлэл солилцож зураглал гаргасан нь олзуурхууштай санагдлаа.

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн менежер, чөлөөт сэтгүүлч Ж.Өнөмөнх: - Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийг боловсруулах зураглал гаргах олон нийтэд чиглэсэн хоёр өдрийн арга хэмжээнд оролцлоо. Өмнө нь хэт ерөнхий ойлголттой явжээ. Одоо бол уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдах асуудал, бэрхшээл талыг харж, дүн шинжилгээ талаасаа өмнөх хөтөлбөрт хариуцах эзэн, төсөв байгаагүй, үр дүнг нь бодитой хэмжиж чадаагүйгээс яг юун дээр алдсан гэдгээ бүрэн харж чадахгүй байгаа санагдлаа. Тиймээс энэ удаа үнэлгээ, дүн шинжилгээ сайтар хийх шаардлагатай. Нийгмийн бүх бүлгүүд, залуучууд, сэтгүүлчдэд зориулсан хандлага өөрчлөх сургалтууд түлхүү явуулах, хэвлэлийн эрх чөлөө, ардчиллын индексээрээ манай улс ухарч байгааг анзаарч, арга хэмжээ авах ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, редакциуд боловсон хүчнээ хүний эрхээр мэргэшүүлэхэд анхаарах цаг иржээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн техникийн зөвлөх Ц.Мандхайхатан: - Иргэний оролцоо гэдэг нь хувь хүн нийтэд хамааралтай шийдвэр гаргахад нөлөөлөх, ардчилсан шийдвэр гаргах үйл явцын нэг хэсэг байхыг ойлгоно. Гол нь өөрсдийн амьдралын чанар, амьдрах орчныг сайжруулах зорилгоо биелүүлэх юм. Шүүмжлээд орхихыг оролцоо гэхгүй. Иргэний жинхэнэ хяналтыг бий болгосон тохиолдолд оролцоо юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр голчлон ажиллаж, “Иргэдийн оролцооны арга замуудын дэмжих нь” төслийг дэлхийн таван улсад хэрэгжүүлж байна. Азиас Монгол Улс хамрагдсан. Дэлхий дахинд үүсдэг гамшиг, дайн, хүндрэл бэрхшээлээс гарах, даван туулах арга зам бол иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэрхүү оролцоонд саад тотгор болж буй хүчин зүйлсийг арилгах, хамгийн үр дүнтэй арга замыг олж нээх гэсэн үзэл санаатай, 18 сарын хугацаатай төсөл юм. Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийн төслийг боловсруулах үе шатанд оролцоог хэрхэн хангах, алсыг харж үр дүнтэй төлөвлөх зэрэгт чухалчилна. Өнөөдөр олон нийтээс санал авч, хэлэлцүүлнэ гэхээр нэг танхимд дуудаж цуглуулаад зохион байгуулагч талаас илтгэдэг, олон нийт сонсдог. Сонсож, сонсож, үсрээд л ганц хоёр асуулт асуух боломж олдвол их юм болдог. Энэ бол оролцоо биш юм. Оролцоог оромдоод ирвэл идэвх суларна. Дэлхий дахины өмнө тулгарч буй гол сорилт бол төрд итгэх иргэдийн итгэл суларч байгаа явдал. Үүний цаад шалтгаан нь иргэдийн оролцоог оромдож ирсэнтэй холбоотой. Бодлого, шийдвэрийн ард орхигдоод байгаа бүлгүүдийг оруулах чухал. Сэдвээ мэддэг хүмүүст бол төсөл хамгийн зөв шийдэл байж болох ч бусад хүнтэй ч хуваалцаад, жинхэнэ утгаар оролцуулбал их дэмжлэг болно. Талуудын оролцоог хангаагүй, зөвшилцлийг үр дүнтэй явуулахгүй тохиолдолд хэрэгжилт хангалтгүй жишээ цөөн бус бий. Хөтөлбөр зүгээр л цаасан дээр буусан бичиг болдог гэсэн олон улсын судалгаа байна. Тиймээс төслийг хэрэгжүүлснээр оролцооны зураглалыг гаргаж, арга замуудыг тодорхой болгосноор Монгол Улсад цаашид урт, болон дунд хугацааны хөтөлбөрүүдий хэрэгжүүлэх арга зүй бий болно гэж найдаж байгаа. Хэрвээ бид үүнийг хийж чадвал оролцооны бэлэн аргачлал, загвар бий болох юм.

Жендэр судлаач, хүний эрхийн активист Д.Амарсанаа: - Үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг учраас аливаа уялдаа, холбоог тооцож, нийгмийн орхигдсон бүлгүүдийн асуудалд соргог хандаж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг тусгах чухал. Тухайлбал ахмад настнуудыг хүчирхийллээс хамгаалах бодлого баримтлах шаардлагатай байна. Гэртээ хүүхдээ харуулаад л байдаг. Тэтгэвэр, тэтгэмжийг нь зээлж авчихаад эцэг, эхээ эдийн засгийн хүчирхийлэлд оруулдаг явдлыг таслан зогсооход төр анхаарал хандуулах шаардлагатай. Энэ мэтчилэн хүний эрхийн асуудлыг жижиг гэхгүй харж, нарийвчлан тооцох нь хүний эрх чөлөөг хамгаалах, хангах үүрэгтэй хүний эрхийн үндэсний механизм жинхэнэ утгаар ажиллахад тустай.

ДХИС-ийн ахлах багш, судлаач Э.Өнөболд: - Хууль сахиулах салбарын зүгээс хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд хандах хандлагын хувьд сайжруулах зүйл олон бий. Судлаач бидний хувьд Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийн зорилго, зорилт нь судалгаанд суурилсан, манай улсын ирэх 10 жилийн хөгжлийн бодлогыг тусгасан томоохон баримт бичиг болох тул хүний эрхийн үндэсний механизмыг үр дүнтэй ажиллуулах, боловсрол, хандлага өөрчлөх сургалтыг түлхүү тусгах саналтай байна. Өөрчлөлтийн онолд суурилсан шинжлэх ухаанч арга зүйг ашиглаж байгаа нь шинэлэг юм. Хүний эрхийн салбарт төсөв санхүүг хангалттай хуваарилдаг байгаасай. Залуусын мөрөөдөл бидэнд хэрэгтэй. Тэдний мөрөөдлийг биелүүлэх, бодит болгохын төлөө төр ажиллах үүрэгтэй учраас залуучууд идэвхтэй оролцох хэрэгтэй. 10 жилийн дараа энэ хөтөлбөр хэрэгжиж дууссан байх үед залуу үе нийгмийн идэвхтэй хэсэг рүү шилжсэн байх учраас одоо л та бүхний оролцоо чухал.

Монголын Эмнести Интернэшнлийн захирал Б.Алтантуяа: - Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлах зайлшгүй шаардлага үүссэн. Ингэхдээ анхаарах хэд хэдэн зүйл байгаа. Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойгоор улс орондоо төдийгүй бүс нутгийн хэмжээнд манлайлна гэсэн амлалт, үүрэг авсан. Манай өмнөх хөтөлбөрт зөвхөн Монголдоо хүний эрхийг хангах талаар тусгаж байсан бол энэ удаа олон улсын хамтын ажиллагаа, уялдаатайгаа санаж, тусгах шаардлагатай боллоо. Хүний эрхийн боловсролын зорилт хэрэгжээгүй гэсэн судалгааны дүнг харгалзан үзэж энэ асуудлыг оруулах ёстой. Хүний эрхийг хамгаалах, хангах шинэ тогтолцоондоо дүн шинжилгээ хийж, хаана алдаж, оносноо анхаарах нь зүйтэй. Сүүлийн үед техник, технологийн ололт хурдассантай холбоотой цахим, био технологи, хиймэл оюуны чиглэлд хүний эрхийг хамгаалах асуудал хөндөгдөж буйг санууштай.

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг: - Хүний эрхийг дээдэлдэг улс хэмээх амин чанар Монгол Улсын танигдуулалтын нэг байгаасай гэж үздэг. Чингисийн үеийн, морьтон монголчууд гэдэг хуучин ойлголтоос илүү ардчилсан Монгол, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалдаг улс гэсэн шинэ таних тэмдэгтэй болоосой гэж олон жил хүсэж, ажиллаж ирсэн. Хүний эрхийг хангах, хамгаалах үйл хэргийг бодитой болгохын тулд ядаж Үндсэн хуульд заасан эрхүүдийг хэрэгжүүлэхэд одоо байгаа бүтэц, зөвхөн төрийн байгууллагад найдаад, хууль хэрэгжихийг хүлээж суух хангалтгүй. Жишээ нь тодорхой бүлгийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх орхигдсон зэргийг дурдаж болно. Төр, иргэний нийгэм уялдаатай ажиллаж байж үндэсний хөтөлбөрийг боловсруулж, баталж, хэрэгжүүлэх ёстой. Хөтөлбөр хэрэгжснээр Монгол хүний амьдралын чанар дээшилсэн байгаасай. Цэвэр усаар хангагдсан, шаардлагад нийцсэн орон сууц, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадаж байгаа эсэх, наад захын нөхцөл боломжийг хангахад иргэн нь өөрийн амьдралаа мэдээд явдаг зарчимтай. Энэ олон жилийн хугацаанд төсөв мөнгө хүрэлцэхгүй гэсэн шалтаг хэлдэг. Ингэж хэлэх нь өөрөө хүний эрхийн зөрчил гэдгийг мэддэггүй. Төр дангаараа бүхнийг хийх гэж зүтгэх нь асуудал үүсгэнэ. Иргэдийн хяналтыг бий болгож, оролцоог хангаж өгвөл илүү үр дүнтэй.

Хүний эрхийн идэвхтэн, зөвлөх Б.Хишигсайхан: - Өмнөх хөтөлбөрт хэт ерөнхий тусгагдсан хүний эрхийн асуудлыг илүү ухаалгаар тусгаж, хэмжигдэхүйц, цаг хугацаатай, бодитой, буух эзэнтэй тусгаж өгвөл үндэсний хөтөлбөр хэрэгжих боломжтой юм. Үнэлж, дүгнэдэг, тухай бүрт сайжруулах арга хэмжээ авч, өмнөх алдаа, сул талыг нөхөхөд өөрийн туршлага, хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Оролцооны амин чухал зүйл нь мэдлэг, мэдээлэл. Тэгэхээр иргэдийг мэдээлэлтэй, мэдлэгээр хангаж, аль болох олон хүнд хүргэж, хэлэлцүүлэх чухал үр дүнтэй. Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийн төсөлд био ёс зүй, цахим технологи зэрэг шинэ асуудлыг оруулж ирж байгаагаараа шинэлэг, цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх болно.

Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
 
Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?
Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?

Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?

АБГББХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

АБГББХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

ҮЕР БОЛОХОД Л САНАДАГ НИЙСЛЭЛИЙН “МАРТАГДСАН“ ГОЛ

ҮЕР БОЛОХОД Л САНАДАГ НИЙСЛЭЛИЙН “МАРТАГДСАН“ ГОЛ

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

Б.Пүрэвдагва: Нийслэл барилга байгууламж, дэд бүтцийн хөгжилтэй уялдсан иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна

Б.Пүрэвдагва: Нийслэл барилга байгууламж, дэд бүтцийн хөгжилтэй уялдсан иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна

“Чөлөөлье“ санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ

“Чөлөөлье“ санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна

УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа

О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна

О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

БШУДХ: Шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдсан асуудал, бодлогын шийдлийн талаарх мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг танилцууллаа

БШУДХ: Шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдсан асуудал, бодлогын шийдлийн талаарх мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг танилцууллаа

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг

Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ

ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ

ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ

Статистик өгөгдөл боловсруулах чиглэлээр МУБИС-ийн багш, мэргэжилтнүүдийг чадавхжуулав

Статистик өгөгдөл боловсруулах чиглэлээр МУБИС-ийн багш, мэргэжилтнүүдийг чадавхжуулав

“Цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцуулав

“Цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцуулав

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна

ТУРКИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ, СУРГАЛТ ДАДЛАГА ЯВУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

ТУРКИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ, СУРГАЛТ ДАДЛАГА ЯВУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

ХЗБХ: Төсвийн төслийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, үнэн зөв, бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

ХЗБХ: Төсвийн төслийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, үнэн зөв, бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

ТББХ: Нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

ТББХ: Нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

ТБХ:Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ:Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт сонсгол өндөрлөв

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт сонсгол өндөрлөв

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урилаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урилаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа