Байгальтайгаа дасан зохицсон нүүдлийн мал аж ахуйн мэдлэгээ түгээн таниулах боломж ирж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 46 секунд
Байгальтайгаа дасан зохицсон нүүдлийн мал аж ахуйн мэдлэгээ түгээн таниулах боломж ирж байна
Нийтлэсэн огноо:

Байгальтайгаа дасан зохицсон нүүдлийн мал аж ахуйн мэдлэгээ түгээн таниулах боломж ирж байна

Монголчууд өвөг дээдэс, хүн төрөлхтний өмнө газар нутаг бэлчээрээ хамгаалах уламжлалт арга ухаан, мэдлэгээрээ олон улсад манлайлах чухал хариуцлага хүлээж байна.

Эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирэхдээ байгальтайгаа зохицон дөрвөн улиралдаа нутаг сэлгэн нүүж байгалиа хамгаалдаг. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн ертөнцийг үзэх үзэл, зарчим, уламжлал, бэлчээр сэлгэх аргачлалаараа олон улсад үлгэр дууриал болох, өөрсдийгөө харуулах боломж ирж буйг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрлэгчдийн олон улсын жил 2026” үндэсний нээлтийн үеэр онцоллоо.

Монгол түмний өвөг дээдэс Модун шанью “Газар бол улсын үндэс” хэмээн хэлсэн нь Хүннүгийн нэгэн шастирт тэмдэглэгдсэн нь манай ард түмэн бэлчээр, газар нутгаа хамгаалах эртний түүхтэйг гэрчилнэ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дэлхийн нүүдийн соёл иргэншлийн төв болж, нүүдлийн соёлыг дэлхийнхтэй хослуулан хөгжүүлнэ гэсэн бол үндэсний аюулгүй байдлын бодлогод ч газар нутаг, өв соёлоо оршин тогтнохын үндэс амин чухал дархлаа гэсэн байдаг. Энэ нь бид өдий хүртэл үзэл бодолдоо үнэнч байгаагийн илрэл юм. Иймд бэлчээрийн доройтол, цөлжилтөд малчид, өв тээгчдийг буруутгадаг ойлголтыг Монголд төдийгүй олон улсын түвшинд засаж, зөв ярих ёстойг Д.Бум-Очир хэлсэн үгэндээ онцлов.

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ оныг олон улсын “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эхлэгчдийн жил” хэмээн 2025 оны 12 дугаар сард зарласныг манай улсад өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд нээлээ. Олон улсын жил нь бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, малчдын амьжиргааг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Мөн дэлхий нийтийн анхаарлыг нүүдлийн мал аж ахуйн онцлог, бэлчээрийн тогтвортой байдалд хандуулж, малчдын мэдлэг туршлага, соёл уламжлалыг сурталчлан таниулах ач холбогдолтой.

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эхлэгчдийн жил” нь Улаанбаатар хотноо энэ зун зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-тай давхцаж буй нь энэ үйл хэргээ гүйцэлдүүлэхэд таатай нөхцөл болж байна.

Манай хүн амын 10 хувь нь нүүдлийн мал аж ахуйн эрхэлдэг нь бидний түүх, омогшил, ондоошил, соёл, уламжлал. Монгол хүн бүр малчин өвөг дээдэс, удамтай өв тээгчид. Өвөг дээдэс нь малчин байгаагүй бол монгол хүн биш” гэдгийг Д.Бум-Очир тодотгоод, “Олон судалгаа харахад бэлчээр доройтуулдаг маш олон хүчин зүйл байдгийн ердөө нэг нь мал. Нүүдлийн мал аж ахуй байгальд ээлтэй уламжлалт арга барилтай. Газар доройтох шалтгаан нь цаг уурын өөрчлөлт. Бэлчээр сэлгэн нүүдэг нь байгальд нөхөн сэргэх боломж олгож, хамгаалж буй хэрэг. Цөөн хүн нүүхгүй байхыг үгүйсгэхгүй ч бэлчээрээ цөлжүүлье гэж боддог нэг ч монгол хүн үгүй. Бэлчээрийн мал аж ахуй тогтвортой амьдралын хэлбэр гэдгийг зарим эрдэмтэн эсэргүүцдэг. Үүнийг шинжлэх ухаанаар эцэслэн шийдээгүй байхад малчдыг буруутгаж болохгүй” гэлээ.

Харин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, “Малчид бэлчээр сэлгэн нүүх нь багасаж, малаа өсгөн суурин амьдрах болсноос газар доройтож байна. Бэлчээрээ сэлгэх, хамгаалах, нөхөн сэргээх, малын эрүүл мэндийг сайжруулахаар орон нутгийн хөгжлийн төв байгуулна. Энд мэргэжлийн сургалт явуулах, түүхий эд бэлтгэхдээ анхан шатны арчилгаа хийх, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж түрээслүүлэх юм. Төрөөс хувийн хэвшилд хөнгөлөлттэй зээл олгон, татварын таатай орчин бүрдүүлж, экспортыг дэмжихэд анхаарч байна. Бэлчээрийн ашиглалт хамгаалалт хариуцсан төрийн байгууллагатай болох нь зүйтэй. Өвөлжөө, хаваржаа орчмын 0.1 га газрыг үйл ажиллагаа эрхлэх зорилгоор давуу эрхтэй эзэмшүүлэхээр хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн”-ийг дуулгасан юм.

Тэрбээр, "Олон улсын жил зарлуулах Монгол Улсын санаачилгыг дэмжсэн 102 улс, хамтран санхүүжүүлэгчээр санал өгч баталгаажсан 61 улсын Засгийн газар, НҮБ, бусад байгууллагын дэмжлэг, санаачилга, хамтын ажиллагааны дүнд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил -2026” зорилгоо биелүүлж, малчдын дуу хоолойг дэлхийн бодлого боловсруулагчдын сонорт хүргэнэ гэж итгэж байгаа"-гаа хэлэв.

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эхлэгчдийн жил”-ийн нээлтэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад оролцож, Монгол Улс COP17-г зохион байгуулах бэлтгэлээ идэвхтэй, хариуцлагатай хангаж буйд талархал илэрхийллээ.

Энэ үеэр БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Олон улсын жил нь бэлгэдэл биш өөрчлөлтийн эхлэл байх ёстой тул малчдын тусламжтай ус, бэлчээрээ хамгаалан хөрөнгө оруулж үр дүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. СОР17-гоос гарах бодлого шийдвэр, амлалт бүрийг хэрэгжүүлэхийг зорино. Бэлчээр бол хүнс, ус, амьжиргаа, уламжлалт мэдлэгийн суурь юм. Мэдлэгийг үйлдэл, үйлдлийг тогтолцоо болгох жил байх ёстой” хэмээв.

Монгол улс нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг цөөн орны нэг бөгөөд газар нутгийн 70 гаруй хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар бэлчээр, хүн амын 30 хувь нь мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг билээ.

Эх сурвалж: Montsame.mn

“УБ метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хувийн хэвшлийг дэмжих олон улсын төв”-ийн төлөөлөлтэй уулзав

ӨБХ: Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР КАЗАХСТАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД А.САПАРОВТОЙ УУЛЗЛАА

Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА

ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА

Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүд болон Францын хөгжлийн агентлагийг Монгол Улсад байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжив

Н.Учралыг Япон явсан араар түүн рүү  “хиамчид”  дайрч эхэлсэн нь юуны учир вэ?

Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭЖ, ЖИЛД 5.2 САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВДАГ БОЛНО

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай“ УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нойтон цас орсны дараа  5 цагийн дотор 240 зам тээврийн осол бүртгэгджээ

Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА