Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XII зөвлөлдөх уулзалт энэ сарын 23-нд Сөүл хотноо болов.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, монгол, солонгос иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болон монгол иргэдийн БНСУ-д зорчих, виз мэдүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Amlalt.mn