Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 4 секунд
Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ...
Нийтлэсэн огноо:

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ...

Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд "Нам-Төр"-ийн нэгдэл буюу институционалчлагдсан "төр барих" үзэгдлийн улмаас системийн гүнзгий хямралд ороод байна. Монгол Ардын Нам (МАН) нь 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш өөрийн бүтэц, зохион байгуулалтыг удаа дараа шинэчлэх замаар төрийн аппаратыг намын ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах тогтолцоог амжилттай сэргээж чадсан юм.

Өдгөө МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлын зүгээс төрийн албаны бүх шатны томилгоо, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын (ТӨҮГ) засаглалд хэрхэн нөлөөлж, улмаар Ерөнхий сайдын танхимын албан ёсны эрх мэдлийг албан бус намын бүтцээр хэрхэн орлож байгааг бид харж байна.

Өнөөгийн Монголын улс төр-эдийн засгийн нөхцөл байдал нь "Орлого хөөцөлддөг институци"-ийн сонгодог жишээ болж байна. Эрх баригч МАН төрийн албыг мэргэшсэн мерит зарчмаас “бүрэн” салгаж, намын үнэнч байдал, ивээн тэтгэгч-дэмжигч, “цүнх баригч”-ийн харилцаанд суурилсан сүлжээ болгон хувиргасан нь авлигын индексийн тасралтгүй уналт болон ардчиллын үзүүлэлтүүдийн ухралтаас тодорхой харагдаж байна.

Дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг нарийвчлан хэмжиж, ардчиллын индекс гаргадаг V-Dem буюу Varieties of Democracy төслөөс 2026 оны ардчиллын индексийн үзүүлэлтийг танилцуулаад байна. Эл индексээр манай улс 75 дугаар байрт жагслаа.

Ардчилалын индекцийн эл байр нь Монгол Улс ардчиллын ухралт болон автократ засаглал руу шилжихэд “ойрхон” байгааг илтгэж байна.

Эрх мэдлийн төвлөрөл, хууль тогтоомжийн тэгш шударга бус байдал, эдийн засгийн хямрал нь Монгол Улсын ардчилсан тогтолцоонд ирэх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.

МАН-ын тогтолцоо ба эрх мэдлийн сүлжээ

Монгол Ардын Нам нь 1924 оноос 1990 он хүртэлх нэг намын засаглалын үеийн зохион байгуулалтын “санах ой”-г хадгалж үлдсэн цорын ганц улс төрийн хүчин юм. МАН-ынхан өөрсдийгөө "социал-демократ" үзэл баримтлалтай гэж тодорхойлдог боловч дотоод бүтэц нь “коммунист” төвлөрөн удирдах ёсны шинж чанартай хэвээр байна. Энэ нь төрийн албан тушаал бүрийг намын харьяалал, даргад үнэнч зүтгэсэн хүн, даргын “цүнх баригсад”, мөнгөөөр даргад дэмжлэг үзүүлэгчид хийгээд, төрөөс төрсөн тэрбумтнуудад мэдлэг чадвараас нь үл хамааран төрийн албаны захиргааны албан тушаалд томилдог байдал нь “МАН-ын уламжлалт дарга бүхнийг мэддэг” системийг орчин үеийн ардчилсан тогтолцооны ард амжилттай “нуун хэрэгжүүлэх” боломжийг тэдэнд олгож байна.

МАН-ын Бага хурал болон Удирдах зөвлөл: Сүүдрийн кабинет

МАН-ын Бага хурал болон Удирдах зөвлөл нь төрийн бодлого тодорхойлох болон томилгоо хийх албан бус, гэхдээ хамгийн нөлөө бүхий төв нэгэнт болчихлоо.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох, төрийн захиргааны төв байгууллагуудыг удирдах эрхтэй боловч практик дээр стратегийн бүх томилгоог Тусгаар тогтнолын ордонд байрлах намын Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн шийддэг болсон нь нууц биш.

МАН-ын дотоод засаглалын шатлал нь төрийн албан ёсны засаглалын шатлалаас дээгүүр эрэмбэлэгддэг. Намын Бага хурал нь 400 орчим гишүүнтэй бөгөөд тэдгээр нь яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлуудын албан тушаалд "томилогдох эрхийн бичиг авдаг хүмүүс” гэхэд хэлсдэхгүй биз. Удирдах зөвлөл нь намын болон төрийн дээд түвшний шийдвэрийг зангиддаг "Бюрократ" хэлбэртэй ажилладаг.

ТӨҮГ-уудын ТУЗ бол "МАН-ынхан"

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь мэргэжлийн удирдлагын баг байхын оронд МАН-ын Бага хурлын гишүүдийн шагнал, урамшууллын талбар болсон байна. Томоохон ТӨҮГ зэрэг ашиг орлого ихтэй төрийн өмчит компаниудын ТУЗ-д намын идэвхтнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, сайд дарга нарын зөвлөх, туслахууд, эсвэл тэдний гэр бүлийн хүмүүс, хамаарал бүхий этгээдүүд томилогдож байна.

Энэхүү тогтолцоо нь "төр барих" үзэгдлийн хамгийн аюултай хэлбэр бөгөөд ТӨҮГ, ТӨК-ийн хөрөнгө, мөнгөний урсгал нь намын үйл ажиллагаа болон сонгуулийн санхүүжилтийг далд хэлбэрээр тэтгэх эх үүсвэр болдог.

Мэргэшсэн төрийн албаны доройтол

Дээрх нөхцөл байдлуудаас болоод төрийн албанд мэргэшсэн, чадварлаг, туршлагатай боловсон хүчнүүд “дарагдаж”, тэд нэг бол өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд төрийн албанаас холдох, нөгөө яаж ч хичээж ажиллаад нэмэргүй юм байна гэсэн бодолтой болж цалингаа бүтэн авахын тулд өдөр хоногийг үлгэн салган өнгөрүүлэх болсон.

Зүй нь бол энэ бүхнийг төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлдэг Төрийн албаны зөвлөл хариуцан, төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж, тэднийг мерит буюу шатлан дэвшин зарчмаар ажил мэргэжлийн байдлаа ахиулах, мэргэжил чадвараа улс орныхоо хөгжил дэвшилд зориулах боломжийг нь хуулиар баталгаажуулж ажиллах ёстой.

Харамсалтай нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлүүд нь "мэргэшсэн, тогтвортой" байх зарчмыг тунхагладаг ч бодит байдал дээр ямар ч хүчгүй, гагцхүү улс төрийн томилгоонд “дэмжлэг үзүүлэгч” байгууллага төдий болчихоод удаж байна.

Энэ нь Монголын төрийн албыг "мэргэжлийн" бус хүмүүсээр дүүргэж, намдаа, даргадаа үнэнч байвал ажил амьдралдаа амжилт гаргаж, албан тушаал ахих боломжтой гэж ойлгох ойлголт руу түлхэж байгаа юм.

Дээр нь төрийн албанд мэргэшсэн, тодорхой нөхцөл шаардлагыг хангасан хүн ажиллах ёстой удирдах албан тушаалд ямарч мэдлэг боловсролгүй, тэс өөр мэргэжилтэй, бичиг үсгийн боловсролгүй шахуу нөхдүүд “ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ” нэрээр намын, сайдын, гишүүний, даргын шахааны гэдгээр шууд томилогдож, тэд төсвийн их хэмжээний хөрөнгийг дур мэдэн зарцуулж, зарлагадаж байгаа ч, дараа нь хариуцлага хүлээхгүй, ТҮР ОРЛОН байсан гээд “зугатаад” алга болдог ХАЧИН жишиг тогтоод удаж байна.

Зүй нь бол Төрийн албаны зөвлөлөөс Түр орлон гүйцэтгэгч нарыг томилуулахгүй байх, тухайн албан тушаалд яаралтай сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулж, болзол шалгуурыг нь хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд томилуулахыг дээд шатны удирдлагуудад нь танилцуулж, шийдвэрлүүлэх ёстой.

2022-2024 онд Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь төрийн албан хаагчдад тавигдах шалгуурыг сулруулж, улс төрийн албан тушаал хашиж байсан хүмүүсийг төрийн захиргааны албанд "дүйцүүлэн" томилох боломжийг нэмэгдүүлсэн нь төрийн албан дах мерит зарчмыг үнэгүйдүүлж, намын боловсон хүчин, даргын туслах, “цүнх баригчид” төрд шууд нэвтрэх "хурдны зам"-ыг бий болгосон гэж хэлж болно.

Энэ бүхнийг харсан ч хараагүй мэт үл тоож байгаа Төрийн албаны зөвлөлийг нэн даруй татан буулгаж, нэртэйгээр нь түүний оронд намд, сайд, дарга нарт ХЭН ИХ ХАНДИВ өргөсөн нь албан тушаалд томилогддог ШИНЭ ЖИШГИЙГ хэрэгжүүлчихвэл бараг дээр бизээ...

Хэрэв төрийн алба мэргэшсэн бус, намын хамааралд бүрэн автсан энэ хэвээр үргэлжилсээр байвал Монгол Улсад шударга ёс, тэгш боломж, хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй байдал үргэлжилнэ.

Төгсгөлд нь уншигч таниас асуух ГАНЦХАН АСУУЛТ байна. Бид үүнийг хэвийн гэж хүлээн зөвшөөрсөөр байх уу, эсвэл үгүй гэж өөрчлөх үү?

Үргэлжлэл бий...

Ц.Мөнх

amlalt.mn

Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
 
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ