"Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөн өнөөдөр болж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Олон нийтийн 524 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийлгэхэд 354 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарсан.
Түүнчлэн 116 барилгын жагсаалтыг оруулж ирсэн бөгөөд стандарт шаардлага хангахгүй тухайн барилгыг нураах болно. Барилгад илэрсэн нийтлэг зөрчил:
• Зөвшөөрөлгүй газарт барьсан
• Барилгын норм дүрмийн дагуу байгуулаагүй
• Дураараа барилга барьж, улсын комисст хүлээлгэх гэж дайрдаг
• Ундны эх үүсвэр, ногоон байгууламжийн дэргэд барьдаг асуудал түгээмэл гардаг.
Тиймээс цаашлаад хариуцлага тооцох схемийг сайжруулах болно. Мөн барилгын стандарт норм хангагдаж байгаа эсэхэд олон улсын хөндлөнгийн аудит хийлгэх шаардлагатай байгаа. Иргэн, ААН-үүд сургууль цэцэрлэгийн барилга барина хэмээгээд эмнэлэг эсвэл орон сууц барьчихдаг.
Иймд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй буюу орон сууц барьсан тохиолдолд иргэд түүнийг нь худалдан авах хэрэггүй. Барилгыг нь иргэд худалдаж авахаа болиход борлуулалт нь зогсоно" хэмээв.