Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах зүйлийг онцоллоо.
Тэрбээр “Засгийн газар олон талд эмх замбараагүй, уялдаа холбоогүй явж ирсэн бодлогыг цэгцэлж байна. Өнөөдрийн байдлаар Монголд “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” гэх мэт төмөр замын компаниуд хэд хэд бий болсон. Ийм олон компани байгаагийн хор уршгаар тухайн салбарын өрсөлдөх чадвар алдагдаж байна.
Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар энэ хэдэн талд бий болсон компаниудыг нэгтгэх шийдвэр гаргалаа” гэж мэдэгдлээ.