Тэвдэж яваа Оюун-Эрдэнэд тэвнийн тусгүй сайдууд /Видео/
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд
Огноо
Унших
10 минут 2 секунд
Тэвдэж яваа Оюун-Эрдэнэд тэвнийн тусгүй сайдууд /Видео/
Нийтлэсэн огноо:

Тэвдэж яваа Оюун-Эрдэнэд тэвнийн тусгүй сайдууд /Видео/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бажгадаж байна. Жагсаал эхэлсний дараахан төрийн ордонд мэдээлэл хийгээд төгсгөлд нь Засгийн ажил гоншигнодог хүмүүсийн ажил биш гэж хэлсэн. Тэгэж хэлэхийнхээ өмнө өөрөө баахан гоншигносон, түүний ард талбайд гарч ирээд ч учирлал гоншигнолоор дүүрэн зүйлс яриад, уурссан иргэдээр юм шидүүлээд орсон. Нүүрсний хулгайн талаар шүгэл үлээгээд, нөгөөдөхийнхөө пянг даах гэж зүдэрч байна.

Ядаж байхад Засгийн газрын гишүүд нь ямар ч тус түүнд алга. Могой алахад модны нэмэргүй гэдэг хэлц бий. Бас тэвдэж явахад тэвнээр тусал ч гэж үг байх. Түүний Засгийн газрын сайдууд Оюук даргад, могой алах ч нэмэр алга, тэвний төдий дэм ч алга. Шаварт унасан шарын эзний үлгэрээр Ерөнхий сайд үлгэн салган ажиллаж байна. Нэг хэсэг хүмүүсийг барьж хорилоо.

Нийтээрээ, өөр том нүүрсэн хулгай нараа гарга гээд шахаад байна. Аргагүй дээ. Б.Ганхуяг мэтийн жижиг шимэгчийг ард түмэн хэрхэн их хэргийн эзэнд тооцох билээ. Л. Оюун-Эрдэнийн том алдаа бий. Анх шударга тав болж явахдаа Засгийн газрын гишүүдийг дан дээлтэй болгох л нэгдүгээр асуудал гэж яваад дан болгосон. Ард түмэн алга ташсан. Гэвч дан дээлтүүд “даараад байна”, эрх мэдэл нь болохгүй байна гээд “уржигдар бөөлжсөнөө”, “өчигдөр долоон” өнгөрөгч наймдугаар сард эх Үндсэн хуулиа задлан засаад баахан давхар дээлтнийг давхарлан давхарлан Засагтаа шингээсэн бус уу.

Хамгийн нөлөө бүхий, хамгийн өндөр орлоготой, улсаасаа баян сайд нараар Засгаа дүүргэж, үлэмж хуяглалаа гэж Л.Оюун -Эрдэнэ итгэсэн, лаахайдсан. Гэвч тэр хуягууд нь өнөөдөр түүнд ямар ч нэмэр алга. Аваад үзье л дээ. Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар хоёр түүнд бараа болж харагдах. Ачир дээрээ өөрийг нь явчихбал бүлээн суудал дээр нь суучихъя л гээд харж байгаа хүмүүс шүү дээ. Засгийн хэрэг эрхлэхийн дарга бол бүр өөр бодолтой явааг ордон дотор их л шивнэж байна. Жараад оны ах нартайгаа сэм сэм яриад л байгаа юм билээ.

Ч.Хүрэлбаатар бол угаас Ерөнхий сайдад өөрийгөө тооцдог хүн. Түүнд тэр бодлоо лавшруулан гүйцэтгэх замаар Ерөнхий сайддаа “үзэгдэх”, ард түмэнд үзэгдэх хүсэл үйлчилж байна. Сангийн сайд Б.Жавхлан “Самурай” бондын өр дарсан гавьяа, Н.Алтанхуягийг хөгжлийн банкны гол хохирол үүсгэгчээр зарласан нэвтрүүлгийг ивээснээр өөрөөр Ерөнхий сайдад нэмэр алга. Ц.Даваасүрэн түүнийг хэлээд л байгаа. Зээл хөрөнгө туусан гээд л. Оргүй биш ээ. Ц.Даваасүрэн хашир үнэнгүй үг ярихгүй. “Транс” банк ямар байранд байршаад, хэрхэн салаалж явааг хүмүүс харж л байна.

Сангийн сайд тэвдэж яваа Ерөнхий сайддаа хамгаас түрүүнд тусалж баймаар. Зам тээврийн сайд С.Бямбацогт өөрөө л болж байвал болдог хүн дээ. Америк руу шууд нислэг хорин дөрвөн оноос хийнэ гээд ярьж зогсоно. Болж л байна. Гэвч өнөө маргаашгүй огцорч мэдэх Засгийн газартаа өчүүхэн ч наалдах гавьяа дэмгүй юм даа. Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн баруун аймагт явж байна. Эрчим хүчээ банжиж яваа бололтой. Буруу биш. Гэвч түүнд Засгийн газар хэрхэх, Оюук нь хэрхэх тийн алсад яваагаас нь тусгүй, дэмгүй нь ойлгомжтой байна. Барилгын сайд нөхөр Б.Мөнхбаатар байна. Золивол золино биз гэж зогссон түүнд хэдэн өдөр сайд хийх л чухал болохоос Л.Оюун-Эрдэнэд ямар ч нэмэр алга. Бие томтой, “толгой дотроо бодолтой” гэгддэг тэр уг нь Ерөнхий сайдын ард ханалаад зогсч баймаар. Алга. Паг.

Эрүүл мэндийн сайдтай юу ярих вэ дээ. Эхнэртээ удирдуулаад суудаг юм гэх чинь билээ. Г.Уянга тэргүүтэн түүнийг 0 сайд байна гээд яриад байгаа юм чинь, Оюун-Эрдэнэд түүний тус одоо лав өчүүхэн ч алга. Соёлын сайд Чинбатын Номин Ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дарга болохоор амбицлахаас өөрөөр Ерөнхий сайддаа нэмэр алга. Харин ч хүүхнүүд дотор гал авалцуулж, нам Засгаа намбийлгаж байх шиг байна. Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг бол өрөөндөө л бүгэж байх шиг. Үс зүс, үйл сайтаар оёулсан дээлээрээ гангарсан захиалгат бичвэр зургаар гангарахгүй байгаа нь нэмэр юм даа. Тэр угаас өөр даргад харъяалалтай эмэгтэй.

Батлангийн сайд Г.Сайханбаяр сураг ч алга. Түүний “Ерөнхий сайд” саяхан хууль хүчнийхнийг баахан загнаад ажлаа хийхийг сануулсан. Түүнийгээ ажаад л суугаа. Л.Оюун-Эрдэнэ түүнийг дуудахгүй, Батлан сайд ч Оюук нь дуудахгүй байхыг таашаан сууна. Хөдөө аж ахуйн сайд бол Х.Болорчулуун л даа. Хөгийн юм хийж, бохир чулуун л болчихгүй бол их дэм тэр, Оюун-Эрдэнэд. Удахгүй Оюутолгойгоо яриад гараад ирнэ дээ. Хэнд ч ойлгомжтой.

Харилцаа холбооны Н.Учрал байна. Биеэ бодомтгой болж дээ. Цөс их, зүтгүү их явахдаа намынхаа нөхдөөс угшилтай ноцтой хордлогод орсон. Намаа Засгаа бус Ням-Осор эцэгээ бодох нь өлзийтэйг бүрэн ухаарсан хүн. Уг нь Засгийн галыг өөр дээрээ яваад явахаар залуусан. Зам алс явах болж дээ.

Уул уурхайд сайд Жамбалын Ганбаатар. Баянгол дүүрэг Эрдэнэ вангийн дүүрэг гэгддэг байв. Эдүгээ Ганбаатар хааны дүүрэг болсон билээ л. Сургуулийн жижүүр хүртэл түүний ивээмж, чиглэлийн дагуу томилогддогийг нийтээр ярьж байна. Тэр ийм хэмжээнд дүүргээ “нүдлэх” болсон. Тэр дүүргээ бодож, “Энканто”-оо л бодно, “Оргил”-оо л бодно. Дизель түлш хомсдоод уул уурхайн машин техник хөдөлж чадахгүй байна. Уул уурхайн эдийн засагтай улс шүү дээ. Ерөнхий сайддаа Ж.Ганбаатар ийм дэмтэй сууна.

Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ онч үг бүхий номоо бичиж суугаа байх. Б.Ганхуяг нөгөөхөд суучихлаа. Нэг ч гэсэн “гай” Эрдэнэтээс холдож байна, тойргоо услах минь ухааны юм л тэр бодож яваа нь маргаангүй. Оюун-эрдэнэ Америк явахдаа түүндээ залуучуудын байгууллагаа даатгаж үлдээсэн шиг ойлгогддог. Оюун-Эрдэнийн хүчээр олон ажил хийсэн, зургаан сарын настай. Найздаа тусалмаар. Тэр лав үзэгдэхгүй олон хонов.

Т.Аюурсайхан. Хамгийн их шударга ёс ярьж, нүүрсний хулгайг илрүүлэн, эзэн холбогдогчийг "дүүжилж" байх хүнсэн. Таг шүү. Оюукын үнэнхүү баруун гар ийн мүглэнд мэт сууна. Б.Ганхуяг анд нь хоригдчихлоо. Ард түмэн Т. Аюурсайханыг Ерөнхий сайдад нэмэр болоосой гэж харавч, тэрбээр Хөдөлмөрийн сайдын сэнтийн цаанаас үл цухуйх ажээ.

Шадар сайд С.Амарсайхан. Телевизээр ажил хэрэг их ярьдагсан. Ойрд таг шүү. Үзэгдэхгүй байна. Шадар сайд бол Ерөнхий сайдын баруун гар. Ерөнхий сайдад одоо бол ер “гарууд” нь харагдахгүй байна.

Түүнд ганц “гар” байна. Х.Нямбаатар. Хариуцсан салбар нь ч юм, Оюукын хамаатан ч юм. Тэр хөөрхий, хошин шогийн жүжигчний дэргэд зогсоод “загнуулах” хэмжээнд галтай ноцолдож байна. Л.Оюун-Эрдэнэд Хишгээгийн Нямбаатар л тэвний чинээ тустай байна. Бусад сайд нь ямар ч нэмэр алга. Зүүн чинээ ч тус алга. Ордонд жагсагчид ороод ирнэ гэж бодоо юм байлгүй, гишүүд хаягаа өрөөнийхөө үүднээс авсан байна лээ. Засгийн газрын гишүүд яг ийм байдлыг Оюун-Эрдэнэдээ үзүүлж байна. Засгийн газрын харъяалалгүй мэт харагдаж байна. Уг нь бол салбар салбараа төлөөлөөд, үг хэлээ бэлдээд, Оюун-Эрдэнэтэйгээ хамжаад ажилламаар, ордны урд ханалаад хамтдаа гараад ирмээр. Адаглаад ганцхан Оюун-Эрдэнэ рүү хүмүүс юм шидэхгүй шүү дээ, бүгд рүү нь шиднэ биз дээ, энэ чинь. Оюун-эрдэнийн сайдууд ийм л байна.

Бүгд л “Нүүрсний хулгайчид” шиг нуугдацгаах юм даа...

Т. Гарьд

Amlalt.mn

Улс төрчдийн гар хөл болж төрийн албанд ажиллагчдын “хуулийн хамгаалалт” дуусгавар болно
Улс төрчдийн гар хөл болж төрийн албанд ажиллагчдын “хуулийн хамгаалалт” дуусгавар болно
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ