Ажиглаарай!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 15 секунд
Ажиглаарай!
Нийтлэсэн огноо:

Ажиглаарай!

Сангажавын Баярцогт таван зуу нилээд гаруй хоног хоригдсон юм билээ. Арван жил сонссон. Мань хүн орсон өдрөөсөө гар дээрээ сунайгаад эхэлсэн гэнэ лээ. Бараг таван зуу сунайж тогтмолжуулсан юм гэдэг. Бас их уншиж байсан гэдэг. Тэгээд хорихын удирдлагаас саван алчуур, түмпэн гуйсан гэдэг юм билээ. Түмпэндээ ус дүүргэж, саван алчуурыг нийвийдээд, хоригдож буй өрөөгөө шил толь болгосон гэцгээх.

Шүүхийн шийдвэр биелүүлэх чигийн хүмүүсээс хүмүүс сонсоод, энд тэнд, тэнд энд шивэр авир болоод, төдхөнөө бүгд шахам ярьцгааж байхыг сонссон. Өөр байх аливаа зүйл ингэж мэдээлэл нь тархдаг, өөр тэмүүлэл бусдын чихэнд чингэж очдог. Таван зуун хоногт юу эсийг бодов гэж, бүгдийг бодоо биз. Юутай ч, орчиндоо дасах, бясалгах, дотоод өсөлтөө үргэлж тордсон байдал С.Баярцогтод байжээ.

Нөхөр гадаад дотоодын шүүхүүдээр асуудалгүй ээ, хэрэг хийгээгүй гэж цагаатгагдсан байна. Гэтэл түүний араас мөшгөгсөд өдгөө ч түүнийг “тавихгүй” л шүүх үүхийн асуудлаар нь боорлох гээд л байх шиг байна. Энэ бүхэн С.Баярцогтын өсөлт болж байх шиг байна.

Саяхан Ардчилсан намын даргад өрсөлдөөд ялагдав. Их өөр маягийн хүч үйлчлээд ялагдав бололтой. Бас дээр нь С.Баярцогтын нэр хүнд ард түмний дунд багагүй унасан нь ч нөлөөлөв бололтой. Нэр унах хэцүү. Нэр босох хэцүү. Хэцүүг С.Баярцогт давах тэнхэлтэй. С.Баярцогтыг дараад л, дайраад л байхад үндэслэл яриад мэтгээд байдаг. Уурладаггүй, учирлаад л байх. Эгц хараад тайлбарлаад байдаг. Сангийн сайд байхдаа тийм л байсан. Сайдыг нэг бус хийхдээ тийм л байсан.

Их хурлын дэд даргаа өгөхдөө иймэрхүү л байсан санагдах. С.Баярцогт төрийн ордны одоогийн энэ нүүр өргөтлийн ажлыг удирдсан. Төрийн ордны нүүр түмэнд ил. С.Баярцогтын нүүр ч тиймэрхүү ил агуулгатай байх шиг харагддаг. С.Баярцогт Ардчилсан намын даргын сунгаанд ялагдаж байна гэдэг чинь түүнд илүү сунайлт хэрэгтэй, илүү өлчиржих шаардлага байгаагийн л илэрхийлэл.

Түүний бүх мундрааны оньс болсон Оюу толгойн далд уурхай хэдхэн хоногийн дараа үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Оюу толгойн гэрээг үзэглэсэн дөрвөн хүн байдаг. С.Баяр, Л.Гансүх, Д.Зоригт нарын. Д.Зоригтоос бусад нь шоронд суусан.

Нэг нь тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт. Энэ уурхайн нээлт дээр С.Баярцогт, С.Баяр, Л. Гансүх, Д. Зоригт нар очих хэрэгтэй. Б.Ариунсан, Б.Бямбасайхан нар ч очих биз. Ерөнхий сайд мэдээж очиж нээнэ. Ойлгомжтой.

Ерөнхий сайд, төр засаг, Оюу толгойн удирдлагууд нээлтийн тууз хайчлаад үг хэлсний дараа, “Оюу толгой төслийн үйл явцын баатрууд” гэж зогсоод эдгээр хүмүүс мөн алга ташаад мэдээлэл хийх хэрэгтэй. Бидний улс төрийн зовлон жаргал дунд Монгол улсын эдийн засаг энэ төслөөр өөдөлж байна гээд ярих хэрэгтэй. Бид улсынхаа төлөө зовох учиртай, мөн эвлэрэх учиртай гэх агуулгатай үг хэлэлцэж, хойшид хөгжлийн төслийн төлөө бүгд үргэлж хамтрах хэрэгтэй гэж хэлэлцэх хэрэгтэй.

С.Баярцогт үүнд манлайлах учиртай. Өндөр соёл үзүүлж, хилэнцийг орхих том ёс зүйтнээ ойлгуулах хэрэгтэй. С.Баярцогт ингэж чадна. Оюу толгой төсөл бол Монголчуудын амьдралын бүхий л оролцоо, хувь заяа, хэнэггүйтэл, шунал тачаал, үр өгөөж, өндөр хишиг гээд бүх төрлийн шалгарлын их босго юм.

Энэ босгоор бүхий л талаас нь оролцогч, төгөлдөр гэрчийн хувьд Сангажавын Баярцогт улс төрчдөд үлгэр үзүүлэх үгийг энэ уурхайг нээх үйл явдлыг тохиолдуулан хэлэх нь нэн оновчтой үйлдэл болно. Өөрөө хэлсэн шүү дээ. Энэ төслийг эхлүүлсэндээ үргэлж өөртөө, үндэстэндээ талархаж явнаа гэж хэлсэн санагдах.

Ингэвэл С.Баярцогт барианд орж байгаа юм. Байгаа онож байгаа юм. Улс төрийнхөө дэвжээнд илүү сунайж чадахаа үзүүлэх юм.

С.Баярцогт энхрий маягийн дүр төрхтэй хүн, эдүгээ эрс маягийн дүр төрхтэй болсон байна лээ.

Ажиглаарай.

З.БАЯРАА

Амлалт.мн

Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн нэрсийг хэлэх хэрэгтэй

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ