Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.
2021 оны наймдугаар сарын 4-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг өөрийн хүсэлтээр чөлөөлж, Н.Мандуулыг томилж байсан.
Түүний хувьд 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт арав гаруй жил Сангийн яаманд ажиллаж байгаад Хөгжлийн банкны захирлаар томилогдсон.
Түүнийг чөлөөлөх эсэхийг ТУЗ-ийн хурлаар шийднэ. Гэвч ТУЗ-ийнхөн нь ажлын үр дүнгээ гаргатал, чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээж авахгүй гэдэг байр суурьтай байгаа аж. Бүр тодруулбал, зээл бүрэн төлөгдөөд шүүхийн асуудал цэгцэртэл байлгах сонирхолтой байна.