Айсуй сонгуулийн анир #2- Архангайд Ардын нам хэцүү дээ... /Видео/
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд Аймаг ИТХД
Огноо
Унших
13 минут 52 секунд
Айсуй сонгуулийн анир #2- Архангайд Ардын нам хэцүү дээ... /Видео/
Нийтлэсэн огноо:

Айсуй сонгуулийн анир #2- Архангайд Ардын нам хэцүү дээ... /Видео/

Сонгуулийн хууль ирэх оны зургадугаар сард эцэслэгдэн батлагдсан байх учиртай. Холимог тогтолцоог бий болгох уур амьсгал урьдчилсан байдлаар ойлгогдож байна. Ердөө мөдхөн он гараад л Монголд сонгуулийн учир жанцан жинхэнэ сэдэв болж, хууль тогтоох дээд байгууллагад суудал горилох хүмүүс одооноос төлөвлөгөөндөө орсон уур амьсгал өрнөж байгааг олон талаар харж байна. Ардын нам, Ардчилсан намыг ээлжлэн сонгож ирсэн Архангайчууд сүүлийн хоёр сонгууль дараалан гурван хүнийг сонгосон. Айсуй сонгуульд эднийгээ солих магадлал тун их ээ.

Ж.Мөнхбат. Энэ хүнд дахин дэвших сонирхол байгаа нь ойлгомжтой. Гэхдээ сүүлийн үед хараад байх нь ээ, намдаа баахан бүүрэлхүүлэнгүй, арагш шидэгдсэн байна гэж үзэгдэж байгаа. Мань эрийг Боомтын асуудал хариуцсан сайд болгоноо гэж цуурсан, одоо ч болсон юм алга. Угаасаа Ерөнхий сайд нь Засаг төрөө хэзээ ч бүтэн болгодоггүй, ямар нэг албан тушаалыг өр өглөгт өгөх замаар тохироо хийдэг, арын нүүдлээ хийдэг хүн. Түүнд засаг нь бүрэн бүтэн байх сонин биш. Харин ч бүрэн бүтэн байх нь эрсдэл дагуулдгаар ойлгогддог шиг байна. Ч.Хүрэлбаатарыг л гэхэд Шадар болгоно гэж хууль санаачилчихаад одоо ч гүйцэлдүүлээгүй л байна. Ж.Мөнхбатыг улмаар Т.Аюурсайханы голоод явсан УИХ-ын дэд даргад тавих юм гэнэ ээ гээд л бас л шуугиж байна. Хажуугаар нэгэн боксчин залууд өгнө гэж амласан машинаа өгөхгүй юм, тэгснээ өгөх ч албагүй л гэлээ. Ер нь хэнд ч болов гомдоод яваа хүн бололтой. Энэ байдлаараа түүнийг ирэх сонгуульд Ардын нам дэвшүүлж явуулах нь эргэлзээтэй л харагдаад байна. Улсын Ерөнхийлөгчтэй М.Энхболдыг өмөөрч нилээд “ноцолдсоноос” ингэж яваа юм гэх улс олон. Үнэн ч байж мэдэх. Иргэний уянгын шүлэг бичээд ир мөртэй шиг явсан Ж.Мөнхбат эдүгээ гундаад, нэр сүр ч олигтой байхаа байсан уу гэвэл тийм л шиг гэж хэлэхээр болжээ. Нэгэнт алба өгч, ажиллуулахгүй, зүгээр л өлбийсөн байдалтай байлгаад байвал нь, барьцаа сайн аваад сөрөг улс төрөө хийсэн нь дээр биз дээ. Байлдан олохгүйгээр амжилт ирдэггүйг Ж.Мөнхбат мэдэхтэйгээ. Арван зургаан оны сонгуулийн дараа Ерөнхий сайд болноо гээд л явсан хүн. Хажуугаар нь дайраад хоёр гурван ч Ерөнхий сайд төрөөд, эдүгээ удахгүй дөрөв дэх нь тодрох магадлалтай гэсэн. Эд нартаа элдвийн асуудлаар атгуулчихаагүй юм бол жаахан явсхийж ажиллах нь ононо доо.

Ё.Баатарбилэг. Ц.Нямдорж хонгилд чирэгдээд , уйлж явсан чинь үнэн биз дээ гээд л байсан. Худлаа биш л бололтой юм билээ. Жолоочоороо мөнгө авсан гээд авлигын хэрэгт орооцолдоод л байсан, чимээ алдраа юу даа. Юутай ч том дуугарах гэхээр нь ах нарын зүгээс нь амжиж нэг юм гаргаж ирээд, муу дүүгээ “засаадаад” байгаа нь нийгэмд тод ажиглагдах болсон. УИХ-д хоёр суув. Ё.Баатарбилэгийн гэх тодотголтой, хаяглагдах дорвитой ажил бараг хийсэнгүй дээ. Уг нь урлаг соёл, нийгмийн чиглэлийн ажилд сэтгэлтэй, тэр талаар хийж оройлох хүсэлтэй нь анзаарагддаг. Боловсролын сайд, Байнгын хороон дарга гээд ажлууд хийлээ. Цолгорон дөмөг байж чадсангүй дээ л гэх үнэлгээтэй. Богинхон ч хугацаанд хаших шиг болсон. Архангайхандаа хайрлагдсан эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ хавдрын асуудлыг урьдчилж оношлох, тойргийнхноо хүний ёсоор энэрэх үйлс хийгээд байсан нь худалгүй. Байж байхад илүүгүй, байхгүй байлаа гэхэд үгүйлэгдэхгүй л хүн, тэр УИХ-д.

Г.Тэмүүлэн. Аавын бийд газар үз гэдэг үгийн биелэлийг их үзүүлэгч. Дэд сайд, Оюу толгойн ТУЗ гээд их ажилласаан. Гадаадад ч сурсан. Аавынхаа мөнгөөр гулгисан. Жаахан боловсрол эзэмшсэн. Гэхдээ хүн сэтгэлийн, ёс суртахууны боловсрол эзэмшээгүй нь онц тод байгаа хүн. Мөн саядаа л гэхэд аав Ч.Ганзориг арван оноор улсын эдийн засгаа чирэгдүүлсэн Эрдэнэтийн гэх хэрэгт яллагдсан. Маш багаар яллагдлаа, хүү нь аварлаа гээд нийгэм шуугихаараа нэг болж байна. Аав нарынх нь улсад хохируулсан мөнгө хэдэн зуун тэрбумаар яригдаад л. Хүү нь улсын Төсвийн байнгын даргаар ажиллаад л. Мөн ч даажинтай тохуутай явдал аа. Ардын нам ийм жишээг үлгэр жишээ гэж үздэггүй юм бол эдгээр аав хүү нараа одоо болиулах хэрэгтэй ээ. Д.Амарбаясгалан дарга нь манай намын ариун нэр хүндэд авлига ашид харш гээд л ярьдаг. Оюук дарга нь Эрдэнэтийн хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж байна л гээд байсан, ингэж хардаг юм болов уу. Одоо эдгээр лут дарга нар Төсвийн байнгын даргаа солих хэрэгтэй. Улсад тийм балагтай аавын хүү УИХ-д байх ёс суртахуун, нэр төр, ер нь хүний энгийн соёлоор ч хэрхэвч зөвшөөрөгдөхөөргүй буй биш үү. УИХ-ын дарга нь ч тоодоггүй нь хачин. Анандбазараас авсан юмаар нь таглачихдаг юм болов уу. Ямар боловч Ганзоригийн Тэмүүлэн гэдэг хүн УИХ-д байх нь жигшүүртэй. Гэтэл мөдхөн ЗГХЭГ-ын дарга болох санаатай гэсэн.

Д.Золжаргал. Архангай аймагт өрсөлдөн ялагдсан. Гэвч орон нутгийн сонгуульд намаа авч орж, бага боловч хувиар ялж Засаг дарга болсон. Гэвч улс төрөө дийлэхгүйгээс үү, улигт дээд гурван гишүүний явуулгаар уу, ганц жил даргалаад ажлаа өгсөн. Аймгийн Ардчилсан намын даргын ажлаа бол хийж байгаа байх. Уг хүн нь эн тэнхээтэй, хүн ёсоор ч дориун хүн шиг байдаг. С.Эрдэнийн хүн л дээ. Харьцангуй нэр цэвэр. Аж ахуйн, нийгмийн чиглэлтэй ажлын дөр, туршлага нилээд чамбайрсан. Хүнтэй ярьж тохирсон, за гэсэн бол түүндээ байдаг гэх юм билээ. Биеийн хэлэмж байдал нь ч тийм хүн харагддаг. Сонгогдоод гараад ирвэл зүтгээд, яваад байхаар хүн шиг ойлгогддог. Эрдэм боловсролоор муугүй байх. Одоо ч тэгээд эрдэм боловсролын цагаан захтнуудын оронд энэ Монголоо, эзэн түмнээ гэх л сэтгэлтэй хүн хэрэгтэй болж дээ. Улс төрөө сайн хийж, эрх баригчдыг үнэн бодитоор шүүмжилж шахаад, эвдэрсэн Ардчилсан намын дороос нь түшээд эр хүн шиг эрвэлзвэл Д.Золжаргалд боломж бий, бий.

М.Батжаргал. Монголын улс төрч бөхчүүдийн нэг. Улсын харцага цолтой. Мишка хэмээх хүний энэ хөвүүн Ардчилсан намын идэвхтэн. Аймгийн орлогч байсан. Саяхан тун богино настайгаар Аймгийн Засаг ноён хийж үзэх шиг. Орон нутагтаа ноолорсон улс төр хийдэг, манай бөхчүүдийн улс төрийн нэг арга барилтан харагддаг. Эрх мэдлийн амтанд эртхэн орсон. Гэвч түүнтэйгээ тэнцэх чадамж бий эсэх нь юу л бол. Аймгийн Ардчилсан намаа нэлээд мэддэг, Ардын намын нөхөдтэй хэл улаа олдог шиг байгаа юм. Засаг дарга болсон нь тиймэрхүү л хэлбэрийн байдлаар хэрэгжсэн байх. Намуудаас дэвшсэн аварга, гарьд бөхчүүд сүрхий л улс төр хийх. Гэвч бөхчүүд үндсэндээ улс төрд хэрэггүй юмаа гэж ард түмэн нэг муу юм ойлгоод байх шиг. М.Батжаргал санаа нь бол УИХ-ын гишүүн болох хүсэлтэй нь ойлгомжтой. Улсын харцага цолтой бас нэг гишүүн төрөө ч үү, үгүй ч үү. Ард түмэн мэдэх юм. Ардын намын ахин сонгогдсон гурваасаа дээр гэвэл сонгох л байх даа.

Б.Жаргалан. Хорин оны сонгуулиар дэвших гээд тун боломжийн сурталчилгаа хийсэн. Нийгэм ч сонирхсон. Боловсролтой, итгэлтэй. Жендерийн хувьд ч тэнцвэр үзүүлсэн, эвтэйхэн горилогч харагдаж байсан. Гэвч, аав шуналтан нь урдуур нь давхиад орхисон. Нямжавын Батбаярын охин. Орчин үеийн мэдлэг боловсрол, нийгмийн хөгжлийг нилээд углуургатай ойлгосон бүсгүй байна билээ. Фортуна Батбаярын нилээд олон оносон шийдвэрийн ард энэ охиныг нь байсан гэдэг. Оносон шийдвэрүүд гэдэг жаран найман хувийн татвар, бондын босголт зэргийг хэлж байна л даа. Дан оносон гэхэд хэцүү. Гэхдээ л гэнэтийн ашгийн татвар гэгч нь улсын санг боломжийн хөрөнгөтэй болгож байсаныг улс олон ярих. Бас мөлжсөн ч гэж ярих хувийн хэвшлийнхэн байдаг. Хөдөлгөөн бол хөгжил гэж үг байдаг. Стандарт бус сэтгэлгээ, оноч хөдөлгөөн Б.Жаргалан бүсгүйд байх шиг байдаг. Гол нь зөв байх хэрэгтэй. Мэдээж аавын нь алдаа охинд нь бий байх. Алдаж болохгүй гэх сэрэмж нь бас бий байх. Архангайчууд УИХ-д энэ хүүхнийг сонгож болох. Гэхдээ аавынхаа алдааг давтахгүй гэвэл шүү дээ. Н.Батбаяр бол улсад гай ч их тарьсан, зарим жаахан гавьяатай ч хүн.

Д.Ганхуяг. Уг нь эдийн засгийн сэтгэлгээ өндөртэй, идэж уусан нь бага, нэр цэвэр хүн шиг байдаг. Улсдаа сайн татвар төлөгч, хоёр гурван удаа УИХ-д суусан. Сайд ч байсан. Зика нарын фракцын хүн. Ардчилсан хүчний холбооны. УИХ-д байвал байхаар хүн. Ядаж цөлмөөд байхгүй. Архангайн хоёр сарлаг гэж Ц.Доржготов гуай бичиж байсан. Тэр сарлагуудыг зүтгүүл гэж бичсэн. Д.Ганхуягийн зүтгүүлэх “сарлаг” мөн байх. Ц.Доржготов гуай шударга хүн. Агуулгыг нь харсан байлгүй. Намынхаа эв нэгдлийн төлөө дуугарах хэрэгтэй, эрх баригчдын их наяд, наядын алдагдалтай төсвийг эрүүл болгох хэрэгтэй. Эр зориг, ир мөр нь дарагдчихаагүй бол УИХ-ын суудалдаа эргэж суугаад эх орны төлөө зүтгэх хэрэгтэй. Японд төгссөн. Японоос л зарчим, боловсрол, ёс суртахуун үнэртдэгсэн дээ.

П.Мөнхтулга. Нэг дэвшээд ойчсон. Гучин хэдхэн настай. Дэд сайд асан, уяач Ө.Пүрэвбаатар эцэгтэй. Сингапур, АНУ-д боловсрол эзэмшсэн. Өөрөө ч уяач. Өмнөх сонгуулиар бас хөөрхөн давшилттай явсаныг хүмүүс ярилцах юм билээ. Ажил хэрэгч, ирмүүн, харьцангуй зөв гэх. Орчин үеийн менежмэнт, шинэ ололтуудыг мэдээж бэлхэнээ эзэмшсэн. Бизнесч эцгийн мөрөөр эдийн засгийн өсөлт, түүний чухлыг эртээс мэдэрсэн. Залуу үе дотроо нэр хүндтэй, цэвэр нэр зүстэй. Одооноос Архангай аймагтаа шаргуу ажилламаар. Өмнө нь нэг очоод танигдсан. Горь горьдлого үүрүүлэгчид үүсчихсэн, нэмэгдэх хандлагатай. Эдүгээ байгаа гурваас илүү гарсан бодлого, нэр төрийг аваачвал Архангайчууд сонгоод л өгдөг өрд түмэн юм билээ дээ.

Энэ мэдээлэл, төлөв хандлага үргэлж өөрчлөгдөх байх. Энэ нь суудалд горилогсдын мөнгө хөрөнгө, үйл ажиллагааны нь цараа, даргыг дагах, цүнх барих, долоох болон ур ухаан, тактик болоод стратегит хэрхэн суралцсанаас нь, эдийн засаг, ёс суртахууныг хэрхэн бүтээх, бүтээсэнээс нь хамаараад байнга өөрчлөгдөх нь дамжиггүй. Тэр төлөв бүрт бид ахин шинэчлэн бодитыг бичин нийтэлж байх болно.

Б.Баяр

Амлалт.мн

2023 онд ТЕГ 6 их наяд, ГЕГ 5.3 их наядын орлого төвлөрүүлнэ
2023 онд ТЕГ 6 их наяд, ГЕГ 5.3 их наядын орлого төвлөрүүлнэ
 
“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа
“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ