Судлаач Ганаа: Сонгуульд “ам авах“ аргууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
23 минут 46 секунд
Судлаач Ганаа: Сонгуульд “ам авах“ аргууд
Нийтлэсэн огноо:

Судлаач Ганаа: Сонгуульд “ам авах“ аргууд

Сонгуульд бараг бэлэн болжээ. Яг одоо “ам авч” байна. Яг бөхийнх шиг. Сонгуульд өрсөлдөх хүмүүсээ сонгож авна, тэднийгээ аль аль аль тойрогт зоох, намын жагсаалтын хэд дүгээрт жагсаах, нөгөө намын хэн хэнтэй тулгах, хэн хэнээс зайлсхийх, жижиг намуудаас хэдэн хүн оруулах, “гомдсон” хүмүүст албан тушаал амлах, үүнтэй холбоотой мөнгө төгрөгний асуудал гээд “хийх ажил” тун их. Сонгуулийн яг энэ хэсгийг манайхан бараг мэддэггүй. Энэ тухай товч өгүүлсү…

Стратегийн “бэлтгэл”

ҮХ-ийн хүчиндэж: 1. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгов. 2. Сонгуулийн тойргийг томсгов, 3. Холимог системийг сонгож авав. Өөр олон “зэвүүн юм” байгаа ч энэ гурвыг дурдахад хангалттай. УИХ-д орж, идэж уух гэсэн хүмүүс “чихцэлдэж” байгаа тул гишүүдийн тоог олон болгов. Өнгөн дээрээ “нийгмийн олон давхаргын төлөөллийг УИХ-д оруулах” гэж тайлбарлаж байгаа боловч үнэн хэрэгтээ өрсөлдөн тэмцэлдэгч улс төр-эдийн засгийн бүлгүүдээс сонгох хүмүүсээ тодруулна. Сонгуулийн тойргийг томсгосноо “жалга довны тэмцлээс зайлсхийсэн” гэж тайлбарлах боловч үнэндээ зөвхөн том тойрогт өрсөлдөж чадах хөрөнгө бэлтэй хүмүүсийг сонгож авах арга юм. Учир нь том тойрогт том хөрөнгөтэй хүн л өрсөлдөж чадна. Холимог системийг сонгож авсан нь намуудыг бэхжүүлэхэд чиглэсэн гэж ярьдаг.

Үнэндээ бол холимог систем нь ардчиллын эхний шатанд хүчтэй тэсч тогтох нам байхгүйгээс намын системийг эвддэг. Намын систем хэсэг бусаг (фрагмент) болж хуваагдах нь залуу ардчиллыг мөхөөх гол хүчин зүйл болдог. Энэ дүгнэлтийг АНУ-ын Йелийн Их сургуулийн профессор, тоталитар, авторитар дэглэмээс ардчилалд шилжих хэлбэрүүдийн талаар сонгодог бүтээл туурвисан Хуан Линц хийсэн байдаг. Үүнийг өөр олон эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг.

Аливаа зүйлд сайн муу хувилбарууд олон байдаг. Харин монголын эрх баригчид зөвхөн бүх мууг нь сонгож авдаг. Ингээд зогсвол ч бас яая гэхэв. Гэтэл монголын эрх баригчид зогсохгүйгээр үл барам байж болох бүх муу хувилбаруудаас хамгийн мууг нь сонгож авдагт манай “зовлон” оршдог.

Илүү дутуугийн зовлон

Нэгэнт УИХ 126 гишүүнтэй болсон учраас нам, эвсэл тус бүр 126 хүн “уралдуулна”. Энэ нь өнгөц харахад амархан мэт боловч үнэн хэрэгтээ туйлын зовлонтой ажил юм. Том намууд МАН, АН хоёрт хар мянган горилогч байгаа учраас олон хүнээсээ “хасах” гэж аймаар зовлонтой учирна. Жижиг намууд 126-гаа гүйцээх гэж бас л зовно. Ухаандаа ХҮН нам бүх идэвхтнээ оруулбал яаж ийгээд 126-гаа гүйцээнэ. Үнэндээ бол Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга гуравтаа л гол найдлагаа тавина. Бүр цаашаа яривал Б.Мөнхсоёл, Б.Отгонтөгс нарын хүүхнүүдээ оруулна. ХҮН нам хаа очиж “хүүхэн сайтай” нам юм. Эх оронч эсэхийг бүү мэд, дажгүй боловсролтой залуус олонтой. Ямар ч гэсэн 126-гаа гүйцээж чадна. 3-5 суудал авчих найдлагатай. Харин Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл” тун зовлонтой. Н.Номтойбаяр “ял шийтгүүлсэн” шалтгаанаар өөрөө дэвших эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ түүний нэрийг дэвшүүлэх эрмэлзэлтэй бүлэг МАН, АН-ын аль алинд бий. Стратегийн хувьд сонгуулийн үеэр АН-ын саналыг хуваана, сонгуулийн дараа МАН-ын аль нэгэн бүлэгтэй хамтран ажиллаж, нөгөө бүлэгтэй тэмцэлдэнэ. 126 хүнээ яаж ийгээд гүйцээнэ. Гэхдээ “чанартай” хүн харьцангуй цөөн. УИХ-д 2-3-аас илүү олон хүн оруулж чадахгүй.

МАН-ын дотоод тохируулга

Эхлээд 126-гаа эцэслэн тогтооно. Гэвч энэ бол тийм ч амархан ажил биш. МАН 126-г ганц хүн биш, гол бүлгүүдийн толгойлогч нар шийднэ. Дор хаяж У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ болон С.Баяр, Сү.Батболд нарын бүлэг зөвшилцөж шийднэ. Өмнөх өгүүлэлд дурдсан “шоронгийн” бүлэг бусад бүлгүүд руу хуваагдан орно.

Энэ удаад бүх хуучин хүмүүсийг “цэвэрлэж”, цоо шинэ УИХ бүрдүүлж чадахгүй. Ингэх зориг зүрх, хүсэл эрмэлзэл, хүч чадал байхгүй. Мөн хуучин бүлгийг тэр чигээр нь нахин оруулах боломжгүй. Ингэвэл МАН-ын систем тэр чигээрээ сүйрнэ. Иймээс хуучин ч биш, шинэ ч биш ямар нэг дундын хувилбар дээр тогтох нь гарцаагүй. Дундын хувилбар гэдэг нь МАН-ын бүлэг болгоны төлөөлөл оролцсон холимог УИХ бүрдэнэ гэсэн хэрэг юм.

126-гаас эцэслэн тогтохын тулд хоёр хуваана. 78 нэр дэвшигчээ 13 тойрогт жижиг жагсаалтанд оноож зооно, бас 48 нэр дэвшигчийг том буюу намын жагсаалтад оруулна. Хэнийгээ тойрогт, хэнийгээ намын жагсаалтад зоох нь “их хүнд бодлого” юм. Хууччуул нь азаргалж жагсаалтанд үлдэхийг бодно, учир нь сонгогчтой тулах нүүргүй болсон тэд нэг удаа ч болов араар нь сууж үлдэх эрмэлзэлтэй. Ингээд шинэ, хуучны зөрчил битүү тэмцэл өдөөнө. Ажиглахад хууччуул нь Ерөнхийлөгч дээр, шинэчүүл нь Ерөнхий сайд дээр цуглаад байгаа бололтой. Энэ битүү тэмцэлд одоогоор У.Хүрэлсүх давуу байдалтай байна. МАН олонд танигдсан, нэр хүндтэй, гарцаагүй ялах хүмүүсээ тойрогт цөлж, тэдний цуглуулсан оноогоор намын жагсаалтанд багтагчдаа оруулах тактик баримталж байна. Энэ тохиолдолд намын жагсаалтад орсон 48 хүн намын авсан саналын тоогоор дээрээсээ таслагдана. Жагсаалтыг үндсэндээ Ерөнхийлөгч тодорхойлох юм. Аюултай нь намын жагсаалтад нэр хүндээ алдсан, хуучныхан, ЕТГ-ын ойр орчмынхон олноор багтана.

Жагсаалтаар тооцвол: Хэрэв МАН сонгогчдын 50%-ийн санал авбал энэ 48 хүний 24 нь УИХ-д орно. Хэрэв МАН 60%-ийн санал авбал 29 хүн, 70%-ийн санал авбал 34 хүн, 80%-ийн санал авбал 38 хүнээ жагсаалтаар УИХ-д оруулна. 48 хүн орох боломж байхгүй, хойд Солонгост ч 47 л орно.

Тойргоор тооцвол: Хэрэв мөн 50%-ийн санал авбал тойрогт зоогдсон 78 хүнээс 36 нь УИХ-д орно. Хэрэв МАН тойргоос 60%-ийн санал авбал 47 хүн, 70%-ийн санал авбал 54 хүн, хэрэв МАН 80%-ийн санал авбал 62 хүнийг УИХ-д оруулж чадна.

сонин mn

Энэ бүдүүвчийг ашиглан АН-ын авах суудлыг тооцоолж болно. Ухаандаа АН 30%, 40 %, 50%, 60%-ийн санал авна гэж үзээд АН-ын ийм хүснэгт зохиож болно. Аль нэг нам нь дангаараа эрх барихын тулд дор хаяж 55 хувийн санал авах ёстой. Бас нэг харгалзах үзүүлэлт бол бусад эвсэл, нам, бие даагчдад үлдээх 10-15 суудлыг хасч тооцож болох юм.

Хүүхнүүдийн будлиан

Сонгуулийн хуульд саяхан оруулсан: “Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэсэн заалт намуудыг “тун зовлонтой” байдалд оруулж байна. Өөрөөр хэлбэл сонгуульд оролцож буй нам, эвсэл 38 хүүхэн олох ёстой болов. Үнэндээ хуулинд яг “эмэгтэй” ч гээгүй юм л даа. Энэ дунд бас хэдэн “хүүхэнэрхүү, эрээс бусад ЛГБТ хүйстэн” ч орж болно. Гэхдээ Монголын нөхцөлд ийм хүн оруулаад ил зарлаад явбал сонгуулиар сүйрэх эрсдэлтэй.

Чингэхдээ “нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ” гэж заасан нь байдлыг бүр ч хэцүү болгож байна. Үүнийг ойлгомжтой болговол намууд нэрсийн жагсаалт гаргахдаа эрэгтэй, эмэгтэй, эрэгтэй эмэгтэй гэж сөөлжүүлэн гаргах болж байна. Намын жагсаалтад дээгүүр орсон эмэгтэй УИХ-д орох боломж ихээхэн нэмэгдэж буй мэт боловч эмэгтэй суудлыг наймаалах боломжийг асар их нэмэв.

Ямар ч гэсэн нам тус бүрээс дор хаяж 12 “эр бус хүйстэн” УИХ-д орох боломжтой болов. Үүнийг Монголчууд шууд хүүхэн гэж ойлгож байгаа учраас шинэ УИХ-д 12-15 “хүүхэн” орох байх…Энэ өөрчлөлтийг манайхан биш, Барууны ямар нэг шахалтаар хийсэн гэж хардах үндэслэл бий. Шалтгаан нь эмэгтэй хүндээ ч биш байх… Ингээд жагсаалтаа зарлахад иргэд жагсаалтанд буй хүүхнүүдийн чанарыг анхаарвал аль ч намд хасах оноо дуудна. Учир нь Монголд, тэр дундаа МАН-д олон нийтэд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй шулуухан хэлэхэд байхгүй. МАН-ын эмэгтэй лидерүүд гэвэл Оюунчимэг, Анужин, Жаргалмаа, Өнөрболор, Булгантуяа, Сарангэрэл… гэсгээд үргэлжлэх нь. Аягүй бол хууччуулаас Оюунхорол… нараас өөр юм санаанд алга. АН-аас Одонтуяагаас өөр юу ч билээ мэдэхгүй…

Харин намын жагсаалт жижиг намуудад тун хэрэгтэй. Яагаад гэвэл орон нутагт хөлгүй жижиг намууд “том” жагсаалтаар иргэдийн саналыг цуглуулахыг хичээнэ. Нам дангаараа орон даяар ажиллаж, тооллогод оролцож, саналаа хянаж, хадгалж чадахгүй үед төвийн жагсаалтаараа суудал авахыг бодно. Дээр нь намын босго 4 хувь! Ийм босгыг жижиг намын нэг лидер дангаараа давж чадахгүй! Тэгээд ч манай үнэмлэхүй олонхи намын дарга эрэгтэй! Гэтэл жагсаалтын хоёр дахь хүн суларвал оноо түүж босго давж чадахгүй! Дээр нь эвсэл болбол босго 7 хувь болно. Эвслийн хоёр намын дарга дараалж болохгүй, ямар хоёр дахиа “гомо” гэлтэй нь биш, уг нь ч тэгж болно, гэхдээ ийм тэнэг намын дарга байхгүй байлгүй дээ? Тиймээс орон даяар нэр хүндтэй, санал татах чадвартай эмэгтэй улстөрч хэрэгтэй! Хэрэв тэгж чадаж гэмээ нь 7 хувиа даваад 3 суудал авч болно. Харин тийм улстөрч хаана байна ?

1000 улстөрч нэр дэвшихэд 380 эмэгтэй хэрэгтэй. Жагсаалт тэргүүлэхэд заавал эмэгтэй хүн хэрэгтэй, сонгуулийн сурталчилгааны хугацаа хоёр долоо хоног. Энэ хугацаанд шинэ эсвэл гүйцэд танигдаагүй эмэгтэй улстөрчийг таниулаад сонгогдоно гэж найдах нь хэт “гоомой” хэрэг. Зарим тохиолдолд №1, 2 сайн эрэгтэй, эмэгтэй улстөрч байвал нам нь хүнээ биш, хүн нь намаа чирэх ёстой. Жагсаалтын улстөрчийн гол үүрэг бол тойргуудад жагссан нэр дэвшигчдийнхээ фон болж, өөрөөрөө дамжуулж нам, нэр дэвшигчээ “шидэхэд” л оршино. Өөрөөр хэлбэл том намууд сайн улстөрчдөө орон нутагт илгээгээд жагсаалтандаа оноо цуглуулахыг бодохын хэрээр жижиг намын нэр дэвшигчид бүдгэрч болзошгүй, ийм үед тэдний ард хоёр том намын фоныг дарж өгөх лидерүүд гарцаагүй шаардлагатай ийм л сонгууль болж байна. Хэрэв тэгж чадвал сонгогч гурван хүчин тэнцүүлэн сонгож чадахаар байгаа тул МАН ч, АН ч гайгүйхэн нэртэй хүүхнүүдээ алдчихгүйг хичээх нь зүй… Өөрөөр хэлбэл МАН ч, АН ч жагсаалтыг сайн хүмүүсээр бүрдүүлэхгүй л бол фон дэмжлэг нь унавал жагсаалтыг нь харлуулж, тойрогт дэвшсэн нэр дэвшигчдийг нь унагах аюул бий юм. Та нар жишээ нь МАН-ын жагсаалтыг Сү.Батболд, АН-ын жагсаалтыг С.Баярцогт тэргүүлжээ гээд л бодохгүй юу… Иргэд МАНАН үүслээ гэж хардаад тойрогт дэвшигчдийг нь унагаж эхэлнэ! Тойрогт унавал жагсаалт ч бас унана.

МАН, АН-ын тохиргоо

Энэ ч ойлгомжтой асуудал. Өөрийн намын “заавал гаргах” хүнээ нөгөө намын “сул” хүнтэй тулгах, эсвэл урвуугаар өөрийн намын “сул” хүнээ нөгөө намын заавал гаргах хүнтэй тулгах нам хоорондын ажлыг өмнө нь олон удаа хэрэглэж байсан. Энэ их хэцүү. МАН-д “өөрийн” АН хэрэгтэй. Гэтэл АН олон хуваагдсан байдалтай. Нэг нь Ц.Элбэгдоржийн далдаас удирдаж буй С.Баярцогт нарын АН, нөгөө нь Х.Баттулгын удирдаж буй МоАХ-нд түшиглэсэн АН. Түүний дээрээс С.Эрдэнэ хурган фракцтай, З.Энхболдын оролцоотой. Дээр нь АН-ын орон нутгийн эрх мэдэл өндөр, хэвтээ удирдлагатай учраас “дээрээс томилсон” хүнийг орон нутгийнхан нь дэгээдчихэж чадах л улс. Хэзээ мөдгүй салчихгүй ч хэмхэлцээд эхэлбэл жинхэнэ өрсөлдөгчдөө мартаад нэгнээ багалзуурдаад унаж магадгүй АН гэсэн бичигтэй шуудайд хийсэн олон үхрийн эвэрнүүдээр шуудайгаа цуу татуулчихгүйхэн шиг авч орохыг Лу.Гантөмөр хичээж байна. Дээр нь тэрээр эрхбиш намын дарга тул өөрийн фракцыг тордохыг бодож байгаа нь ойлгомжтой. Лу.Гантөмөрийн үеийн олон улстөрч АН-д “сайдын” эрэмбээр давхарга үүсгээд байгаа учраас нэр муутай өмнөх үеийнхэн ба шинэ залуу үеийнхний шахалт дунд түүнийг тойрч нягтарч байгаа хэрэг. МАН-ын хувьд аль нь “өөрийн” АН бэ? Өрнөж буй үйл явдлын хандлагаас үзэхэд МАН-д Ц.Элбэгдоржийн АН “өөрийн нам” юм. Эвдэрч муудалцвал АН бүхэлдээ ялагдаж сүйрэх учраас сонгуульд хамтран орох нь гарцаагүй. Үүний тулд 126 суудлаа хуваан авч таарна. Ард түмний хувьд МАН-тай хамтран ажилладаг, түүнээс “хувь хишиг” хүртдэг, хуйвалддаг АН биш, харин МАН-ын буруу ажлыг сөрдөг, шийдлийн өөр хувилбар дэвшүүлдэг, нийтэд ил тод мэдээлдэг “сөрөг хүчин” АН хэрэгтэй.

Одоо энэ тохиргоо ид явагдаж байна. Гэвч тохирооны АН-д ашигтай тал нь 2024 оны сонгуульд МАН яллаа ч эвслийн Засгийн газар байгуулах эрмэлзэлтэй, чухамдаа барууны даалгавартай. Ингэхдээ Гадаад Хэргийн яамыг дагалдах яамтай нь АН-д бэлтгэж байж тун болзошгүй. Умард хөршийн дайны явц сунжрах хэрээр МАН дотооддоо тайван засаглахын тулд гадаад харилцаагаа “барууны” гэгдэх намд өгөөд амар ажиллахыг хичээж байна.

УИХ-ын суудлын тохироо хийх нь монгол бөхийн “ам авахтай” тун төстэй. Дашрамд манай бөхчүүд сонгуульд амжилттай ороод байдгийн учир нь “ам авах”, түүний дотор даваа болгоныг мөнгөөр үнэлэх, мөнгө амлах, өгөх, шилжүүлэх “эрдмийг” гарамгай эзэмшсэнтэй холбоотой байж ч магадгүй. МАН, АН-ын энэхүү хуйвалдаан авилгач системд “гай болох” хүмүүсийг хамтран шахаж зайлуулах өргөн боломж бий болгодог. Энэ хорон аргыг өмнө нь ч хэрэглэж байсан. МАН, АН хоёр “дундуураа хэнийг ч оруулахгүй” зарчмыг олон жил мөрдөж ирсэн, энэ одоо хэвээрээ байна. Энэ “бодлогын” үр дүн нь арчаагүй УИХ, төрийн системжсэн хулгай дээрэм юм.

Намын санхүүжилтийн систем

МАН-ын бүлгүүд бие биенээ илчлэх аргаар өрсөлдөн тэмцэлдсэний улмаас МАН-ын санхүүгийн систем нэлээд эвдрэлд оров. Гэхдээ тэдний санхүүгийн хулгайн систем бүрэн эвдрээгүй. 2020 оны сонгуулийн өмнөхөн МАН-ын дарга У.Хүрэлсүх “МАН дэнчин болгож нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй. Энэ бол хууль зөрчиж байгаа үйлдэл. Мөнгөний сонгуулиас татгалзъя” (2020.04.24) гэж амлаж байв. Үүнийг залгаад МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: “Иргэнээс 3 сая, аж ахуйн нэгжээс 5 сая төгрөгийн хандив авах боломжтой байхаар тусгасан. Үүнээс илүү авахыг хориглоно. Ингэснээр хандив өгсөн хэмжээгээр ажил албан тушаалд томилдог байдлаас бүрэн татгалзаж, мэргэжлийн боловсон хүчнийг төрд ажиллуулах боломжтой болох юм” хэмээв. Ингэж ланжгар амласан 2020 оны УИХ хамгийн новшийн их хурал гэдэгтэй маргах хүн цөөхөн.

МАН ингэж “том амлаж” байх үед “ингэхэд МАН хаанаас, юугаар санхүүждэг вэ ? гэж асуух сөхөөтэй хүн Монголд бараг байсангүй. МАН нүүрсний хулгай, ногоон автобус, Хөгжлийн банк, ЖДҮ г.м хулгай дээрмээс санхүүжиж байсныг ойлгоход нэг их ухаан орохгүй. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод үүнийг нь хангалттай самарсан.

Одоо МАН хаанаас санхүүжих вэ ? Нэгдэх арга нь бидний мэдэхгүй буюу гэмт хэргээрээ барьцаалагдсан хулгай дээрмийн мөнгөөр, удаах арга нь хандивын, чингэхдээ асар их хэмжээний хандивийн мөнгөөр санхүүжих учиртай. Өөр суваг байхгүй. Харин АН бол хандивт илүү найдна, гэхдээ хандивын мөнгөний хэмжээ “толгойд багтамгүй” их тоогоор илэрхийлэгдэнэ. Хуулиар баталсан тойргийн сонгуулийн штабын зардал л гэхэд 1 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Ингэхлээр энэ удаагийн сонгууль мөнгөний сонгууль болно. Мөнгөний сонгууль гэдэг нь: Нэг. төрөөс хулгайлсан мөнгөөр намаа санхүүжүүлэх, хоёр. намын сүлжээгээ тэтгэх, үнэндээ бол цалинжуулах, гурав. горилогсод намаа авилгадах мөнгөн хандив гэсэн 3 үндсэн хэсгээс бүрддэг. Гэхдээ аль ч намын санхүүжилт нууцын нууц түвшинд байгаа.

Манай ДНБ-ээс 5-7 дахин их далд эдийн засгийн мөнгө эргэлдэж байгаа нөхцөлд намуудын санхүүжилтийг хянах ямар ч боломж байхгүй. Саяхан 2024.02.15-нд Сонгуулийн Ерөнхий Хороо “мөнгөн хандив нь иргэний хувьд 10 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 30 сая төгрөг хүртэл байна” гэж зааж өгчээ. Ёстой харагдаач… Энд зарчмын маш том алдаа гарч байна.

Намд мөнгө хандив өгөх ажил хэд хэдэн хэлбэртэй: 1. нэр дэвших “эрх олох”, 2. “аятайхан тойрог” олж авах, 3. намын жагсаалтад дээгүүр бичигдэх, 4. бусад намтай тохиролцож “ам авах”, 5. гарцаагүй ялалт хангах механизмд зарцуулах г.м. Дээрх хэлбэрээр намдаа өгч буй асар их мөнгийг СЕХ ор тас “мартжээ”. Эдгээр нь тус бүрдээ өөр өөр мөнгөн үнэлгээтэй, тоо хэмжээ нь ухаан алдмаар…

Хоёр найруулагчтай жүжиг

Ямар ч гэсэн сонгуулийн “хөшиг нээлээ, хаалаа” буюу “Гялс манас” жүжиг болдгоороо болно. МАН болохоор “гарлаа, давлаа” гэсэн тогтолцоо хийсэн тул сэтгэл хангалуун байна. Гэхдээ энэ жүжиг МАН, АН гэсэн хоёр найруулагчтай.

Сонгуулийн дараа МАН “дарга”, АН “орлогч дарга” болсон, ганц нэг нам, эвслийн төлөөлөл оролцсон, түүний дотор МАН, АН-ын гол гол бүлгүүдээс бүрдсэн холимог УИХ бүрдэнэ. Улмаар сонгуулийн маргаашаас эхлээд ЗГ-ын төлөө байлдаан эхэлнэ.

Oдоо ч ЕС-ын болон ЗГ-ын суудлын төлөө байлдаан эхлээд байна. ҮХ-д оруулсан өөрчлөлтөөр “тогтвортой ЗГ” бүрдэж, ЗГ-ыг унагах боломж үлэмж хумигдсан. Эрх баригчид “тогтвортой” гэдгийг “хүчтэй” гэж “ойлгодог” учир ЗГ-ын төлөө тэмцэл УИХ-ын сонгуулиар шийдэгдэнэ. Иймээс энэ удаагийн УИХ-ын сонгууль бол ЕС болон ЗГ-ын төлөө тэмцэл юм. Сонгуулийн дүн дөнгөж гарав уу үгүй юу МАН, АН дотор “дотоод иргэний дайн” дэгдэх нь гарцаагүй. Энэ нөхцөлд дэвшилтэт хүчин, түүний дотор мань мэт оролцож л таарах байх. Эвийг нь тааруулбал өрсөлдөн тэмцэлдэгч дурын бүлгийг “будаа болгох”, ямар ч ЗГ-ыг унагаах боломж байж л таараа… Манай эрх баригчид эрх мэдлийн төлөө тэмцэх, түүнийгээ хадгалах тал дээр “маш сайн” гэдгийг би нэвт мэднэ, харин эрх мэдлээ хэрэгжүүлэх, төрийг удирдах болохоороо хулгай дээрмээс “өөр юм” хийж чаддаггүйг бүр ч сайн мэднэ. Харин сонгуулийн дараа төр засаг тогтвортой байх эсэхийг эрх баригчид биш, “өөр хүчин” шийддэг юм…

Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: sonin.mn

Нийтийн тээврийн төрлийг нэмэгдүүлэх, лифтнүүдийг шинэчлэх талаар Беларусь улсын төлөөлөгчидтэй ярилцжээ
Нийтийн тээврийн төрлийг нэмэгдүүлэх, лифтнүүдийг шинэчлэх талаар Беларусь улсын төлөөлөгчидтэй ярилцжээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа

Тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг бууруулна

Тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг бууруулна

Монголд анх удаа “Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум” зохион байгуулагдлаа

Монголд анх удаа “Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум” зохион байгуулагдлаа

Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав

Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Гадны хэвлэлүүдэд Монгол Улсын хамтарсан Засгийн газар унах нь эдийн засгийн ноцтой сорилттой тулгарч болзошгүйг анхааруулжээ

Гадны хэвлэлүүдэд Монгол Улсын хамтарсан Засгийн газар унах нь эдийн засгийн ноцтой сорилттой тулгарч болзошгүйг анхааруулжээ

ЭРДЭНЭСИЙН ХҮҮХДҮҮД БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН САЛБАРТ БОЛЛОО

ЭРДЭНЭСИЙН ХҮҮХДҮҮД БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН САЛБАРТ БОЛЛОО

Иргэдийн 63 хувь нь Ерөнхий сайд “ажлаа үргэлжлүүлэн хийж, Үндэсний баялгийн сантай холбоотой бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж үзжээ

Иргэдийн 63 хувь нь Ерөнхий сайд “ажлаа үргэлжлүүлэн хийж, Үндэсний баялгийн сантай холбоотой бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж үзжээ

“УИХ-ын гишүүдийн сонголт: Улсын хөгжилд нөхөр үү, дайсан уу?”

“УИХ-ын гишүүдийн сонголт: Улсын хөгжилд нөхөр үү, дайсан уу?”

ЭРДЭНЭСИЙН ХҮҮХДҮҮД АРГА ХЭМЖЭЭ ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД БОЛЛОО

ЭРДЭНЭСИЙН ХҮҮХДҮҮД АРГА ХЭМЖЭЭ ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД БОЛЛОО

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Батлан хамгаалах салбар 60 автомашинаар парк шинэчлэл хийлээ

Батлан хамгаалах салбар 60 автомашинаар парк шинэчлэл хийлээ

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна

Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна

Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ

Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочиллоо

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочиллоо

Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил үргэлжилж байна

Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ

Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭР БАРИНА

ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭР БАРИНА

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” БАРИХ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” БАРИХ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Б.Одбаяр: Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй

Б.Одбаяр: Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв

У.БААТАР: “ТРАМВАЙ“ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ШУГАМЫГ “ЗУНЖИН“-СҮХБААТАРЫН ТАЛБАЙ, ХОЁРДУГААР ШУГАМЫГ “БУЯНТ-УХАА“-“ТОРГОНЫ ЗАМ“ ЦОГЦОЛБОР ЧИГЛЭЛД БАРИНА

У.БААТАР: “ТРАМВАЙ“ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ШУГАМЫГ “ЗУНЖИН“-СҮХБААТАРЫН ТАЛБАЙ, ХОЁРДУГААР ШУГАМЫГ “БУЯНТ-УХАА“-“ТОРГОНЫ ЗАМ“ ЦОГЦОЛБОР ЧИГЛЭЛД БАРИНА

МЕГА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 200 ИНЖЕНЕР БЭЛТГЭНЭ

МЕГА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 200 ИНЖЕНЕР БЭЛТГЭНЭ

24 МЕГА ТӨСЛИЙН ЗУРГАА НЬ ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХ

24 МЕГА ТӨСЛИЙН ЗУРГАА НЬ ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХ

32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна

32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна

Я.Содбаатар: Намын Бага хурлаас “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх тухай” тогтоолыг баталлаа

Я.Содбаатар: Намын Бага хурлаас “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх тухай” тогтоолыг баталлаа

Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Ардчилсан намын гишүүд: Эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэсэн үзэл санааг тусгасанд талархалтай байна

Ардчилсан намын гишүүд: Эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэсэн үзэл санааг тусгасанд талархалтай байна

Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ

Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛДААНААР 24 МЕГА ТӨСЛИЙН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛНА

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛДААНААР 24 МЕГА ТӨСЛИЙН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛНА

Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна

Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна