Улс оронд өрнөж буй гол үйл явдлыг тоймлов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 7 секунд
Улс оронд өрнөж буй гол үйл явдлыг тоймлов
Нийтлэсэн огноо:

Улс оронд өрнөж буй гол үйл явдлыг тоймлов

Өнгөрч буй долоо хоногийн гол үйл явдлыг тоймлон хүргэе.

Б.Ганхуяг "хордсон" гэв үү?

Б.Ганхуягийг анх хоригдоод удаагүй байхад нь л “Амлалт.мн” сайт иргэний нь хувьд, их чухал мэдээллүүдийн гэрчийн нь хувьд хамгаалалтад аваач ээ, бие хаа, аюулгүй байдлыг нь бодохгүй бол болохгүй шүү дээ гэж маш тодорхой бичиж байсан. Бичсээр байсан.

Б.Ганхуяг нарыг шүүх хурал өчигдөр дахиад л хойшиллоо. Хоригдоод жил болох гэж байгаа Б.Ганхуяг хэцүүхэн харагдаж байна, юуны өмнө эрүүл мэндээ хамгаалмаар байна гэж тэр залуу хэллээ, ихэд тамирдсан харагдана, хөлний нь зураг цахимаар нийтлэгдлээ. Нүд хальтрам л болж.

Дахин сануулъя аа, хүний эрхийн байгууллага, хууль хүчнийхэнд. Б.Ганхуягийг хамгаал аа, эрүүл мэндийг нь бодооч ээ, дөчин дөрвөн их наядын хулгайн асуудлаас ганцхан энэ залуу хоригдож байгаа нь үнэн шүү дээ.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр нь нүүрсний сонсголоо шалавлаж, энэ дөчин дөрвөн их наядынхаа асуудлыг нэг тийш болгохгүй бол Б.Ганхуяг гэдэг хүнийг санаатай санаагүй нь эс мэдэгдэх байдлаар “үгүй” болгох санаархал яваад байгаа юм биш биз дээ. Б.Ганхуягийг эмчилж эдгээн, эрүүл байлгаж байж гэмээнэ түүгээр "нүүрсчид"-ийн нэрийг нэрлүүлнэ шүү дээ. Үүнийг хаана хаанаа бодмоор. Ах эгч нар нь өчигдөр халаглан, цухалдан яриад л байна лээ.

Хотын дарга автобусны худалдан авалтыг бүхэлд нь шалгуулна гэв

Х.Нямбаатар хотын сүүлийн 14 жилийн нийтийн тээвэрт авсан автобусын асуудлыг гаргаж тавьж байна. Дандаа л шууд худалдан авалтаар автобус авч байсан бололтой юм. Мөн ноцтойёо. Ингэж л төрийн сангаар, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж ирсэнийг гаргаж тавьсаныг буруутгах үндэсгүй. Энэ асуудлыг нэг мөр нягтлан, шинэ дүгнэлтийг нийгэмдээ танилцуулах нь зөв биз.

Гэхдээ хот урагшилж дэвжмээр байдаг. Х.Нямбаатар захирагч урагшаа бус хойшоо харж ажиллахаа үүгээрээ харуулчихлаа. Ирэх онд сонгууль болно Х.Нямбаатар шударга ёсыг ярих, нэхэх замаар хотын хөгжлийг урагш татах бус, арагш яргаж мөшгөх байдлаар сонгуулийг угтах нь шиг байна. Ямар үр дүн гардаг юм бол доо. Ял хүлээлгэх улсуудыг л лавтайяа нэрлээд эхлэх шиг боллоо. Хотын үе үеийн албан тушаалтнууд, Сангийн сайд нар гэлдээд л.

Цас эхлээд ороход хотын дарга давс ярьдаг байсан, энэ жил цас ороход автобус ярьж өвлийг угтаж буйгаараа сонихон шив дээ, Улаанбаатарынхан.

Хотын асуудал эрхэлсэн шинэ сайд Борхүүгийн Дэлгэрсайхан нутгийн иргэдтэйгээ уулзаж явна. Энэ хүн Улаанбаатарчуудыг нэг их тоохгүй хүн дэг ээ дээ, энэ янзаараа. УИХ дээр НӨАТ-ийн буцаан олголтыг таван хувьд хүргэнэ гэх асуудал гал авалцуулах нь шиг байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар санал зөрөлдөв

Иргэд санал асуулгад ердөө хэдхэн цагийн дотор зуу мянгаараа нэмэгдүүлье гээд саналаа өгчихсөн. Б.Жавхлан сайд байж болшгүй зүйл гэх. Иргэд болоод УИХ-ын дарга байж болноо, бололгүй яахав гээд сөрж мэтгэх. Далд эдийн засгийг илрүүлнэ гээд байх.

Б.Жавхлан өрийн тааз, зээлжих зэрэглэл, төсвийн тогтвортой байдал ганхана гээд л мэлзээд байна. Худлаа биш л дээ. Дөнгөж сэргэж байгаа эдийн засгаа үрэн таран хийхийг Сангийн сайд хүсэхгүй нь ойлгомжтой биз.

За гэтэл, иргэд олноороо, эдийн засагчид ингэж НӨАТ-аа буцаан олголтыг нэмэгдүүлэх нь зөв гээд үглээд байх. Энэ асуудал их юм дагуулна аа. УИХ нэг тийш болгож, зам хагалах биз. Улсын эдийн засаг ганхах уу, Б.Жавхлан духайх уу, Г.Занданшатар оноо түүх үү гэдгийг цаг хугацаа ойрын үед харуулна.

"Эрдэс Таван Толгой" ХК-ий Гүйцэтгэх захирал шинээр томилогдов

Үе үеийн нь захирал бүхэн асуудалд орсон, гадагш зугатсан, хоригдсон гээд бүх захирлууд нь заавал ээрэгддэг “Эрдэнэс Таван толгойн”-н шинэ захирлаар Хүүгийн Мөнхжаргал гэж залуу томилогджээ. Энэ залууг ямар түүх хүлээж байгааг үл мэдэх.

Гэхдээ хэвлэлүүд дуу нэгтэйгээр ингэж дотроос нь, ийм замаар тавьсан хүнийг яг л өмнөх захирлуудын зам хүлээж байгаа гэж бичиж байна. Д.Хүү доктор тулхтай эрдэмтэн байх.

Хүүгийн Мөнхжаргалд юу тохиолдохыг таашгүй. Б.Ганхуяг, Я.Батсуурийн замуудаас өөр зам байгаасай, үндэстэний эрх ашгийн үүднээс.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын уулзалтаас ганзага дүүрэн "олзтой" ирэв

Ерөнхий сайд сая Киргизэд ажиллаад ирлээ. Бүх талаар олзтой ажиллах шиг боллоо. Орос, Хятад аль нь ч аятайхан ажил хэрэгч төлөв хандлагыг ярилцаж, биежихээр болох шиг. Нэн ялангуяа хойт хөршийн Мишустин Ерөнхий сайдтай тун эвлэг уулзалтыг хийж, хоёр орны харилцаанд нэн шинэ элэгсэг уур амьсгал бүрдүүлэхийг харцгаалаа.

Энэ чухал юм. ШХАБ-ын орнуудын өмнө Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ "Монгол Улс олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ ШХАБ-ын орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэж онцолсон. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллана. Бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байгаа" гэсэн юм. Тодорхой үр дүнтэй, улс орны ирээдүйн хөгжилд хувь нэмэр болохуйц айлчлалыг тэр хийчихээд ирлээ.

Б.ДОРНО

Амлалт.мн

Сэхээнд орсон “Төрийн албаны зөвлөл”
Сэхээнд орсон “Төрийн албаны зөвлөл”
 
“Нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийн саналыг хүлээн авлаа
“Нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийн саналыг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийн саналыг хүлээн авлаа

“Нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Монголын Сэтгүүлдийн Нэгдсэн Эвлэлтэй  хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Г.Дамдинням “даам“ гарчээ...

Г.Дамдинням “даам“ гарчээ...

ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ

Ц.Идэрбат сайд “огцрох” болзлоо хангачихлаа...

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа

“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ

Төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүний эрхийн дэд хороо “Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Байнгын хороод хамтарсан хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хувийн хэвшлийг дэмжих олон улсын төв”-ийн төлөөлөлтэй уулзав

ӨБХ: Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР КАЗАХСТАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД А.САПАРОВТОЙ УУЛЗЛАА

Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА