Ц.Уранчимэг: Тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн, ил тод мэдээллийн системийг бүрдүүлэх шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 22 секунд
Ц.Уранчимэг: Тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн, ил тод мэдээллийн системийг бүрдүүлэх шаардлагатай
Нийтлэсэн огноо:

Ц.Уранчимэг: Тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн, ил тод мэдээллийн системийг бүрдүүлэх шаардлагатай

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 28-нд зохион байгуулсан бол байгаль орчны салбарын удирдах ажилтнууд, ТХГН-ийн захиргаадын дарга нарын оролцоотой хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудалд өнөөдөр боллоо.

Монгол Улсын нийт газар нутгийн 20.8 хувьтай тэнцэх 32.8 сая га талбай бүхий 120 тусгай хамгаалалттай газар нутгийн улсын тусгай хамгаалалтад аваад байгаад бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж 2030 гэхэд 30, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг хэлэхдээ, “30x30” зорилтын тухайд гэвэл, 1992 оны Биологийн олон янз байдлын конвенцын хүрээнд дэлхий нийтээрээ дэвшүүлсэн урт хугацааны зорилт юм. Монгол Улс энэ үйл явцад идэвхтэй оролцож, өнөөдрийн байдлаар нутаг дэвсгэрийнхээ 20.8 хувийг улсын тусгай хамгаалалтад аваад байна. Цаашид 30 хувьд хүргэх зорилт нь зөвхөн улсын ТХГН-аар хязгаарлагдахгүй, олон улсын гэрээ, конвенцоор хамгаалалтад авсан бусад газар нутгийг хамтатган авч үзэх боломжтой. Иймд энэ зорилтыг хэрэгжүүлэхэд эрх зүйн орчныг цэгцэлж, нэгдсэн бодлогоор уялдуулах нь чухал ач холбогдолтой юм” гэв.

Мөн тэрбээр ТХГН-ийн нэгдсэн, ил тод, үр ашигтай бүртгэл мэдээллийн системийг бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсчлэлийг тогтоох шалгуур үзүүлэлт, бүс тус бүрийн горим дэглэмийн ялгааг тодорхой болгох хэрэгцээ бий. Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газрын ангилал тус бүрийн зорилго, хамгаалалтын болон ашиглалтын горимыг илүү тодорхой болгох шаардлагатай байна. Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй нөхцөлд аль бүсэд ямар төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөхийг тодорхой зохицуулах, байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг хангах нь чухал байна гэдгийг тодотгож байв.

Зэд-Хантай-Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Оюунсүрэн: 1994 онд батлагдсан энэхүү хууль нь тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн байсан хэдий ч өнөөдрийн байдлаар нийгмийн хөгжил, өөрчлөлттэй уялдан шинэчлэгдэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Одоогоор тулгамдаж буй гол асуудлын нэг нь малчин өрхийн тоо, мал сүргийн өсөлтөөс үүдэн бэлчээр, хадлангийн даац хэтэрч, улмаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хүсэлт ихсэж байгаа явдал юм. Гэвч хамгаалалтын дэглэмийн хүрээнд иргэдийг нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байдаг нь орон нутгийн иргэдийн дунд үл ойлголцол, гомдол үүсгэж байна. Ялангуяа гал түймрийн үед иргэдийг дайчлан оруулдаг атлаа энгийн үед нэвтрэхийг хориглодог гэсэн шүүмжлэл гардаг. Мөн хөдөө орон нутагт ажиллах мэргэжлийн боловсон хүчин хомсдолтой хэвээр байна.

Байгаль хамгаалагчдыг дээд боловсролтой байх шаардлага тавигддаг ч бодит байдал дээр төвөөс алс зайдуу бүс нутагт ажиллах сонирхол, боломж хангалтгүй байна. Иймд хуулийн хүрээнд байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, тухайлбал орон байр, амьжиргааны дэмжлэг, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг тодорхой тусгах шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийг сонгон хамгаалах үндсэн зарчим, шалгуурыг сулруулахгүйгээр хадгалах нь чухал бөгөөд үүний зэрэгцээ орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан хамтын менежментийн тогтолцоог хуульд тодорхой, нарийвчилсан байдлаар тусгах нь зүйтэй. Энэхүү хуулийн шинэчлэл нь байгаль хамгааллын үндсэн зорилго, үнэт зүйлсийг хадгалсан хэвээр байхын зэрэгцээ орон нутгийн иргэдийн эрх ашиг, амьжиргаатай уялдсан, бодит нөхцөлд хэрэгжих боломжтой зохицуулалтыг бий болгосон байх шаардлагатай гэж үзэж байна.

Дарьгангын БЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Д.Ариунцэцэг: ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь цаг үеэ олсон, зайлшгүй шаардлагатай өөрчлөлт гэж үзэж байна. Энэхүү шинэчилсэн найруулгаас хүлээж буй гол үр дүнгийн нэг нь ТХГН-т амьдарч буй иргэд, тэр дундаа малчин өрхүүдийн ахуй, амьжиргааны асуудлыг байгальд ээлтэй, тогтвортой байдлаар шийдвэрлэх явдал юм. Байгаль хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн төрийн байгууллагын хүрээнд бус, орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан, хамтын менежментийн хэлбэрт шилжих шаардлагатай. Иймээс шинэ хуулийн төсөлд хот суурин газар төвтэй бус, харин орон нутаг, иргэдийн оролцоог дэмжсэн зохицуулалтыг түлхүү тусгасан гэж үзэж байна. Үүний тод жишээ бол Дарьгангын байгалийн цогцолборт газарт хэрэгжүүлсэн Ганга нуурын экосистемийг сэргээх ажил юм.

Ганга нуур нь экологийн өндөр ач холбогдолтой, ховор үнэт экосистемд тооцогддог бөгөөд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ихээхэн доройтоод байсан. Харин уг нуурыг улсын тусгай хамгаалалтад авч, яаралтай хамгаалалт, сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлснээр 2005 оны түвшинд ойрттол сэргээж чадсан нь бодит үр дүн юм.

Энэ нь зөвхөн тухайн бүс нутгийн байгаль орчныг хамгаалаад зогсохгүй, Монгол Улсын хэмжээнд нуур, усны экосистемийг хамгаалах, сэргээх ажлын сайн жишиг болсон. Мөн аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих, орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлж байна. Иймээс ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь байгаль хамгаалал, нийгмийн хэрэгцээ, эдийн засгийн хөгжил гурвыг тэнцвэртэй уялдуулах зорилготой, цаг үеийн шаардлагад нийцсэн чухал алхам гэж дүгнэж байна.

Тус хэлэлцүүлэг нь төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн байгууллагуудын чиг үүргийн уялдаа холбоог сайжруулах, салбар дундын зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой. Ялангуяа тусгай хамгаалалттай газар нутгийг газар дээр нь хариуцан хамгаалж ажилладаг захиргаадын дарга нарын санал, туршлага нь хуулийн зүйл, заалт бүрийг бодит нөхцөлд нийцүүлэхэд чухал хувь нэмэр болж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Эх сурвалж: Montsame.mn

Их Моголын эзэнт гүрний үеийн одон орны багаж хэрэгслийг үнэ хаялцуулжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав