“Эмэгтэйчүүдийн манлайлал ба тогтвортой хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 15 секунд
“Эмэгтэйчүүдийн манлайлал ба тогтвортой хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ
Нийтлэсэн огноо:

“Эмэгтэйчүүдийн манлайлал ба тогтвортой хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлгийн эхний сэдэв нь “Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал” байлаа.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тавилаа.

“Эмэгтэйчүүдийн манлайлал ба тогтвортой хөгжил” сэдэвт илтгэлдээ тэрбээр, Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч болдог ч нийгэм, эдийн засаг, улс төр дэх тэгш бус байдал болон жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэргээс шалтгаалан эмэгтэйчүүд чадавх, потенциалаа бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн онцолсон.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Тогтвортой хөгжлийн зорилт 5 нь эмэгтэйчүүдийн амин чухал оролцоо болон тогтвортой хөгжлийн бүхий л чиглэл дэх тэгш оролцоо, манлайллын шаардлага хэрэгцээг онцолсон байдаг. Энэхүү зорилго руу хүрэх замналд ахиц дэвшил гаргахын тулд тус чуулга уулзалт нь Стэнфордын их сургууль, Эва Эмэгтэйчүүдийн их сургууль болон Зүүн хойд, Төв Ази, Зүүн Өмнөд, Өмнөд Азийн орнуудын төлөөлтэйгээр зохион байгуулагдаж байгаа билээ.

Нийгмийн амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш боломж, тэгш оролцоог хангах нь хөгжлийн зорилго төдийгүй, хөгжилд хүрэх чухал хэрэгсэл гэж ойлгож болно.

Жендэрийн тэгш байдал хангагдахгүй, эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоо байх ёстой түвшингээс доогуур байх нь эдийн засаг утгаараа алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, ашиглах ёстой нөөцөө дутуу, доогуур түвшинд ашиглах нь алдагдлыг нэмэгдүүлдэг. Улмаар гацаанд орсон олон асуудал шийдлээ олохгүй үлдэх, эсвэл хэт өндөр зардлаар шийдэх зэрэг сөрөг нөлөө, үр дагаврыг бий болгодог хэмээлээ.

Тэрбээр, Дэлхийн хөгжлийн тайланд дурдсанаар Монгол Улсад 1990 онд шийдвэр гаргах түвшин буюу Ардын их хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьтай байсан бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ төлөөлөл 30 гаруй хувиар буурсан байна гээд, манай улсад жендэрийн тэгш байдлыг хангаж, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх суурь зохицуулалтыг тусгасан 10 гаруй хууль, 5 бодлогын баримт бичиг байдаг ч тэдгээр хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилт төдийлэн хангалтгүй байгаа нь жендэрт суурилсан тэгш бус байдал өндөр байгаагаар нотлогддог хэмээн тэмдэглэсэн.

Монгол Улс эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлье гэвэл эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих зайлшгүй шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дурдаад, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхэд нийгмийн уламжлалт, соёлын, зан заншлын, эдийн засгийн саад бэрхшээлийг тооцож, бууруулах арга замыг эрэлхийлж ажиллах хэрэгтэй байна гэлээ.

Эцэст нь тэрбээр, дэлхийн дэвшилтэт улс орнууд өнөөдөр ардчиллын сонгодог хэлбэр болох төлөөллийн ардчиллыг сонгуулийн зарчимд ашиглаж байна. Төлөөллийн ардчилалын үндсэн гол шинжүүр нь эх олонлогоо төлөөлж байх чадвар юм. Монгол Улсын хүн амын ч тэр, сонгогчдын ч тэр 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс хүн амын зохистой, тэнцвэртэй төлөөллийг хадгалах нь хөгжлийн томоохон сорилт гэдгийг тэмдэглэсэн юм.

Дараа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Илейн Конкиевич “Улстөрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр илтгэл танилцуулсан.

Тэрбээр, Сонгуулийн хуулийг хэлэлцэн, эмэгтэйчүүдийн квотын асуудал яригдаж буй энэ цаг үед бид эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар хэлэлцэж буйд баяртай байна. Дэлхий нийтэд шийдвэр гаргах болон бусад бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа.

2023 оны 04 дүгээр сард “Сант марал” төсөөс 1000 хүний дунд судалгаа хийхэд тэдний 82.9 хувь нь эмэгтэйчүүд улс төрөөс хол, гэртээ хүүхдээ харах ёстой гэсэн үзлийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

Хүн амын дийлэнх олонх нь эмэгтэйчүүдийн дуу хоолой байх ёстой, тэд улс төрд оролцох ёстой гэж үзсэн байна. Энэ бол дан ганц эмэгтэйчүүдийх биш эрэгтэйчүүдийн асуудал юм. Өдгөө энэ асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцэж байгааг бид сайшаан тэмдэглэх ёстой. Монгол Улсад бодитой өөрчлөлтийг авчрахын төлөө шуурай ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй гэлээ.

Хатагтай Илейн Конкиевич, өнөөдөр монголын парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл 17 хувьтай байна. Монгол Улс парламентад эмэгтэйчүүдийн эзлэх байр сууриараа 186 улсаас 134-т эрэмблэгдсэн байна.

Эмэгтэйчүүдийн эзлэх хувийг ядаж 30 хувьд хүргэх нь маш чухал бөгөөд дор хаяж 40 хувь байхаар квотыг тогтоовол оролцоог 23-25 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байна.

Үүний тулд хуульд өөрчлөлт оруулах нь хангалтгүй. Хүйсээр ялгаварлах нийгмийн хэм хэмжээ гүнзгий байгаа энэ үед олон ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай. Өдгөө Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хугацааны тэн хагаст ирээд байгаа ч жендэрийн тэгш байдлыг хангах зорилтын үр дүн хол хэвээр байна. Энэ зорилтод хүрэлгүйгээр бусад зорилтуудын хэрэгжилт суларна.

Тиймээс бүгд тэгш оролцоо, тэнцвэртэй байдлын төлөө цуцалтгүй тэмцэх шаардлага бидэнд тулгараад байна. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, сонгогчдод эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих эерэг зөв сэтгэлзүйн өөрчлөлтийг тий болгохын төлөө ажиллах ёстой хэмээлээ.

Мөн хэлэлцүүлэгт Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн ерөнхийлөгч, Олон улс судлалын сургуулийн профессор Юн Ми Ким, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг бизнесийн зөвлөх зөвлөх үйлчилгээний тэргүүлэх менежер С.Байгалмаа, Хүний эрхийн үндэсний хорооны ажлын албаны дарга, хүний эрх, жендэр судлаач Б.Болорсайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Amlalt.mn

Сонгуулийн хуульд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хавчин боох агуулга орсныг эсэргүүцэж шаардлага хүргүүлжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав