Гурав, түүнээс дээш УИХ-д суусан бүгдийг дахин улс төрд огт бүү ойртуул!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 48 секунд
Гурав, түүнээс дээш УИХ-д суусан бүгдийг дахин улс төрд огт бүү ойртуул!
Нийтлэсэн огноо:

Гурав, түүнээс дээш УИХ-д суусан бүгдийг дахин улс төрд огт бүү ойртуул!

Монголын улс төрчдийн уналт сүүлийн арван жилд оргил хэмжээндээ хүрлээ. Тэд Монголын нийгмийн боломжийн төлөөх бүх санг цөлмөж, улс эх орны өнгөтэй өөдтэй болгоныг тонон дээрэмдэж, зөвхөн өөрийнхөө хар толгойг бодон, ард түмэн, эх орны хөгжлийг тэр чигт нь хатаан гандаалаа. Өөрсдийн нь хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад нэг дулааны станц, гангийн үйлдвэрлэл, үйлдвэрлэл технологийн паркийг хэдэнтээ барьчихаар мөнгө хөрөнгийг өөртөө цуглуулсан нь тов тод харагдана. Гэвч өнөөдрийг хүртэл улсдаа хөгжлийн, орлого валютын боломж хүртээх станц, парк, эдийн засгийг арвижуулах төслүүдийг нэгээхэн ч хөдөлгөсөнгүй.

Үр дүн нь улс орны ядуу хоосон байдал, олон улсын жишиг эрэмбээс орхигдон, ардчиллын үзүүлэлт, авлигын индексээр үргэлж уруудан, үүний нь тод нотолгоо эх орны баялгаас дөчин их наядын хулгайг шамшигдуулан идэж ууснаар ертөнцөд ойлгогдоод удлаа. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд, Боловсролын зээлийн санг гэхэд бүхий л төрийн өндөр тушаалтан, бүх намуудын толгойлогч нар хуу хаман өөрсдөдөө, үр хүүхдэдээ нааж, ард түмнээрээ даажигнан тохуурхах бүхий л ёс зүйгүй үйлдлүүдийг он удаан жил гарамгай төгөлдрөөр үргэлжлүүлж, энэ цаг мөчид ирснийг цахим орон зай, мэдээллийн ил тод байдал, сэтгүүл зүй, олон нийтийн хүчээр яс махандаа тултал ойлгоцгоолоо.

Монгол Улсын Их хуралд өнөөдөр Н.Энхболдоос эхлэн долоогоос гурван удаа сонгогдон ажилласан гишүүн олон байна. Н.Энхболд гэдэг хүн гэхэд төрийн дээр бараг гучин жил суужээ. Амьдралынхаа талыг энэ ажилд зарцуулжээ. Дөрвөн удаа УИХ-д сууж ажиллана гэдэг бол 16 жил шүү дээ. Гурван удаа суухад 12 жил. Манай орны хүн амын дундаж наслалтын үзүүр өнцгөөс авч үзвэл гурван удаа УИХ-д суусан гишүүн гэхэд нэгж иргэний амьдралын хугацааны зургааны нэгийг төрийн дээд ажилд сууж өнгөрөөжээ. Мөн их хугацаа шүү. Арван хоёр настай хүүхэд гэхэд өсөж торнин эдүгээ тав, зургаадугаар ангид сурч байна. Хүний биологийн болоод бусад хөгжил ингэж мэдэгдэхүйц торнин өндийж байгаа юм.

Гэтэл улс орны хөгжлийн асуудал таг гацаатай энэ олон жил болсоор. Хэдэн арван он тэмцэлдэж, нүүрс, зэсээ гадагш гарган зарах төмөр зам барихад тэр нь хил тулаад гарцгүй зогсчихсон. Эдгээр бүгдийг төрийг барьж буй нэрээр УИХ, Засгийн газарт олон арван жил суусан нөхдийн хариуцлагагүй, сэтгэлгүй, арчаагүй, амиа хоохойлсон, зүдсэн, зүрхгүйдсэн явдал гэхээс өөрөөр тайлбарлах ямар ч боломжгүй юм. Ичих ч үгүй энэ олон жил төр зайдлахдаа улс, эх орныг дөчин их наядын хулгайтай болгож, төрийн өндөр нэр, мэдээлэлд ойр байснаараа бүгдийг цөлмөснөөрөө өөрийгөө өмөөрдөггүй юм бол тэдэнд өөрсдийгөө өмөөрөн хаацайлах ямар ч ёс суртахууны болоод иргэний эрх байхгүй.

Сүхбаатарын Батболд, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Цэрэнпилийн Даваасүрэн, Цэндийн Мөнх-Оргил, Хаянгаагийн Болорчулуун, Нямаагийн Энхболд, Баттогтохын Чойжилсүрэн, Чимэдийн Хүрэлбаатар гээд уртаас урт нэрсийн дараалал гарч байна. Өчигдөр гэхэд өдөр тутмын нэр бүхий сонинд дахин УИХ-д дэвших боломжгүй 17 хүнийг нэрлэсэн байна билээ.

Энэ олон хүмүүс яагаад өнөөдрийг хүртэл улс орныг эс хөгжүүлж, улдуулан туйлдуулав аа. Энэ олон эрхтнүүд яагаад өнөөдрийг хүртэл ёс зүй, ухамсрын хариуцлагыг өөртөө хүлээлгэлгүй энэ улс орны, төрийн эрх барих дээд байгууллагыг эзэгнэв ээ. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашиг, амин хувийг бодсоор энэ хүрч ирснээ ард түмэндээ одоо хэлээд нэн даруй төрөөс явах ёстой.

Улс орныхоо үнэн байж байгаа царайг хараад ийм сонголт хийхийг эх орон, ард түмэн тулгаж байна. Ганц өөдтэйхөн төсөлд Засгийн газар нь баталгаа гаргах бололцоогүй шахуу, гаргасан баталгааг нь шиншилж гадаад хөрөнгө оруулалт орж ирэхгүй хэмжээнд энэ хүмүүс улс орныг удирдлаа шүү дээ. Одоо хангалттай. Тэд өөрсдийнхөө төлөө хийсэн бүхэнтэйгээ ингээд, эцсийн өчүүхэн ч нэр төргүйгээр Монголын төрөөс явах ёстой. Монгол ардын намын дарга Л. Оюун-Эрдэнэ, ерөөс намын дарга нар эдүгээ гурав, түүнээс дээш жил УИХ-д ажилласан нэртэй хэнийг ч дахин УИХ-д нэр дэвшүүлэх хэрэггүй юм.

Хэрэв эс тэгвэл ард түмнээ даажигнан дээрэлхсэн мугуйд мунхгийг өөхшүүлэн дөгөөснөөс ямар ч ялгаагүй юм. Иймээс төрийн эрх мэдэлд, мэдээлэлд ойроороо энэ олон жилд аливаа бусармаг бүхэнд холбогдсон болон, гурав, түүнээс дээш УИХ-д сонгогдсон бүх хүмүүсийг дахин улс төрд үл хавьтуулах, дэвшүүлэхгүй, сонгохгүй байх нь Монголын ард түмний онцгой язгуур эрх ашиг болж байгаагаас улс төрийн намуудын дарга нар урваж үл болно. Монголд үнэн зөв сэтгэлтэй, эх орноо хөгжүүлэх чинхүү хүсэл мөрөөдөлтэй, боловсрол мэдлэгтэй, ёс зүйтэй олон арван залуус байгаа.

Тэднийг хэн дарж, хэн үгүйсгэж ирсэн бэ гэвэл тэдгээр УИХ-д гурваас дээш сууж, лаахайдсан болгон л нухчин жийсэн юм. Тиймээс ирэх сонгууль бол бүх талаар нэн шинэ сонголтын сонгууль байх ёстой. Энэ бол Монгол эх орны онцгой, язгуурын, сонгодог эрх ашиг билээ.

З.БАЯРАА

Amlalt.mn

Д.Тогтохсүрэн: Гишүүдийн тоог 126 болохыг дэмжиж, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна